Гадаад худалдааны орлого 23 хувиар багасжээ
Өнөөдөр төсөвт 1.5 их наяд төгрөгийн цоорхой үүссэн. Доллар 1700 гарсан эдийн засгийн сөрөг үзүүлэлт бий.
Доллар өссөн шалтгааныг гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Алт монгол банканд тушаагдахаа больсон зэрэгтэй холбон үзэж байна. Сүүлийн 13 сар гадаад худалдааны орлого 23 хувиар багасжээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 оны сүүлийн зургаан сард 4.6 хувиар харин 2013 онд 30.6 хувиар буурсан. Энэ нь монгол улсад орж ирдэг 1.2 тэрбум долларыг хаачихсан гэсэн үг. Үүний зэрэгцээ 2005 оноос хойш алт тушаалт 4 дахин багассан байна.
Тиймээс засгийн газраас бодлогоо шинэчилж эхэллээ. Хэрэв алтаа тушаахаар ирсэн хүн бүрийг айлгахгүй байвал доллар өсөхгүй байх боломжтой.
Д.Ганхуяг "Олборлосон бүх алтыг монгол банкинд тушаана. Тэгсэн тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн асуудал байгаа. Алтны үнэ нэмэгдсэн хэдий ч улсад орлого орж ирэхгүй байдалтай байна" хэмээн хэллээ.