МУ-ын шилдэг зохион бүтээгч Л.Дуурсах “Хүндэт доктор” цолоор алдраа чимлээ
Эрдмийн дугуй танхимд энэ сарын 8-нд нэгэн хүндэтгэлтэй арга хэмжээ болсон нь МУ-ын шилдэг зохион бүтээгч Лувсандоржийн Дуурсах-д МУИС-ийн ГХСС-ийн “Хүндэт доктор” цол өргөмжлөх ёслол байлаа.
Тус үйл ажиллагааг ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу нээж үг хэлсний дараа цол тэмдгийг эзэнд нь гардуулав.
Тус үйл ажиллагааг ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу нээж үг хэлсний дараа цол тэмдгийг эзэнд нь гардуулав. Энэхүү ёслолд МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, Ардын уран зохиолч Т.Галсан болон хэл шинжлэлийн салбарт олон жил ажилласан ахмад эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж, баяр хүргэлээ. Л.Дуурсах эрхэм хүндтэй дээрх цол хүртсэндээ туйлын баяртай байгаагаа илэрхийлж, “Монголын залуус хийж бүтээх цаг нь болсон” хэмээн яриагаа төгсгөсөн юм.
ГХСС-ийн “Хүндэт доктор” Л.Дуурсах нь “Бяцхан тархи”, “Их тархи”, “Супер тархи” зэрэг электрон толь бичгийг бүтээсэн төдийгүй Монголд анх удаа “ярьдаг ном”-ыг зохиож, манай орны гадаад хэлний хөгжилд шинэ дэвшлийг авчирчээ.