Х.Баттулга сайдын бахархал
ҮХАА-н сайд X.Баттулгад баяр хүргэж буй олон хүн байна. Тэрбээр Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч бөгөөд дүү Х.Баттуул нь «Женко» клубийг үүсгэн байгуулагч билээ.
Тэгвэл өдгөө Бразил улсад болж буй ДАШТ-ий 52 кг-ийн жинд барилдаж, алтан медаль хүртсэн М.Уранчимэг «Женко» клубийн тамирчин бөгөөд улсдаа эмэгтэйчүүдийн анхны алтан медалийг авч ирж байгаа юм.
Тиймээс жүдогоор амьсгалж буй эдгээр өдрүүдэд сайдад ёстой л талархлын хур бууна гээч болж байгаа аж.
Харин мань сайд дэлхийн шинэхэн аваргаараа их л бахархаж, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын амжилтыг давтлаа хэмээн аархаж байгаа сурагтай.
Тэрбээр тамирчин, дасгалжуулагч хүний зангаар «Дахиад ч олон медаль бий» хэмээн бусад жүдочийнхоо захыг мушгин суугаа гэнэ.