Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд БНАЛАУ-тай хамтарна
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Лаос улсын Хөдөө аж ахуй, ойн яамны сайд ноён Вилаяван Помке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2012 оноос Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол улс, БНАЛАУ-ын Засгийн газрын хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар томилогдон ажиллаж байгаа юм.
Зоотехникч, малын эмчийн мэргэжлээр оюутан солилцох сонирхолтой байгаа гэв.
Уулзалтын эхэнд сайд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын есдүгээр хуралдаан өнгөрсөн онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг онцлоод ноён Вилаяван Помкегийн энэ удаагийн айлчлал дээрх хурлын үр дүнг бататгахад чухал ач холбогдолтойг хэллээ.
Ноён Вилаяван Помке Монгол, Лаосын мэргэжилтнүүдийг туршлага солилцуулах, зоотехникч, малын эмчийн мэргэжлээр оюутан солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Түүнчлэн Лаос улс хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа ч уулзалтын үеэр онцолж байлаа.