2013.08.09
Г.Баярсайхан: Алдагдлаа тодорхой хэмжээгээр нөхөх гэсэн оролдлого
Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ долоо хоногийн даваа гаригаас цахилгааны шинэ тариф мөрдүүлэхээр болсон.
Цахилгааны үнийг нэмсэн нь хэр оновчтой талаар УИХ-ын гишүүд, зарим агентлагийн дарга нарын байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
Үнэ тогтвортой байх нь хамгийн чухал. Цахилгааны үнийг нэмэх нь алдагдлаа тодорхой хэмжээгээр нөхөх гэсэн оролдлого шүү дээ.
Миний хувьд энэ салбар улсаас татаас, нэмэгдэл авч байгаа учраас цахилгааны үнийг нэмэх нь буруу гэж бодож байна.