Н.Удвал: Уучлал үзүүлснийг сонсоод шууд ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гарган хорих 401 дүгээр ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүллээ. Ерөнхийлөгч уучлал үзүүлж, ялаас чөлөөлөх тухай зарлиг гаргасны дараа Эрүүл мэндийн сайд Н.Удвал Клиникийн II нэгдсэн эмнэлэгт ирж, Н.Энхбаяртай уулзсан юм.
Ерөнхийлөгч зарлиг гарган уучлал үзүүлснийг сонсоод шууд наашаа ирлээ. Ямар ч байсан шоронгоос гарч эмнэлэгт шилжлээ. Ингэснээр энгийн иргэний адил хаана ч эмчлүүлэх боломжтой болж байна.
Энэ хүнийг суллах асуудал Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө яригдаж байсан.
Энэ хүний амь насыг аврах боломж бүрдэж байгаад туйлын баяртай байна. Гэнэтийн ийм шийдвэр гарсан нь олон нийтэд улс төрийн тохироо байсан байна гэх хардлага төрүүлээд байх шиг байна.
Энэ шийдвэрт улс төрийн ямар нэгэн тохироо огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Угаасаа энэ хүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллах асуудал Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө яригдаж байсан.
Тэгэх үндэслэл ч байсан. Одоо цаашдаа гадаадад явж эмчлүүлэх асуудал яригдаж эхлэх байх. Гэхдээ бид Н.Энхбаяр даргыг эмнэлгээс гаргаж гэр рүү нь авч явах болно гэлээ.