УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2013.08.02

З.Баянсэлэнгэ: Даргыг чөлөөлсөн явдалд ямар нэгэн намын тохироо байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гарган хорих 401 дүгээр ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүллээ. Ерөнхийлөгч уучлал үзүүлж, ялаас чөлөөлөх тухай зарлиг гаргасны дараа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Клиникийн II нэгдсэн эмнэлэгт ирж, Н.Энхбаяртай уулзсан юм.

Даргыг чөлөөлсөн явдалд ямар нэгэн намуудын хэлцэл байхгүй. Хэрэв тийм байсан бол би Н.Энхбаяр даргыг суллагдах гэж байгаа тухай мэдэх байсан.

Манай намынхан энэ шийдвэрт нэг талаас баярлаж байгаа ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Энхбаяр гэдэг хүний биеийн байдлыг нь төр хариуцахгүй, ийм хүнд байдалтай болсных нь дараа зөвхөн өөрт нь хариуцуулж үлдээлээ» гэв.