Улиас болон ургамлын харшлыг бууруулах талаар захирамж гаргажээ
Улиас болон ургамлын харшлыг бууруулах захирамж гаргажээ
2013.07.23

Улиас болон ургамлын харшлыг бууруулах талаар захирамж гаргажээ

Нийслэл ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилготой ч ургамлын харшил улиасны хөвөн зэрэг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болоод байгаа. Тиймээс энэ талаар арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргажээ.

Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрийн  ногоон байгууламжид ургаж буй навчит төрлийн модны болон хөл газрын ургамлын харшил, урвал үзүүлэх өвөрмөц идэвхитэй тоосжилт, үрлэлтийг хязгаарлах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж  ургамал ургалтын хугацаанд авах арга хэмжээний ажлын төлөвлөгөөг батлах талаар тусгажээ.

Үйл ажиллагаанд шаардлагатай 16 сая 400 мянган төгрөгийг Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ. 

Мөн ургамал ургах хугацаанд харшил, урвал үзүүлэх ургамлын үрлэлт, тоосжилтыг бууруулах талаар шаардлагатай ажлуудыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн  Байгаль орчин, ногоон хөгжлийн болон  Эрүүл мэндийн газарт даалгав.

Дээрх  үйл ажиллагаанд шаардлагатай 16.400.000 /арван зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг  Засаг даргын Тамгын газарт үүрэгдлээ.

Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшлийн талбай дахь улиас болон ургамлын харшил, урвал үзүүлэх өвөрмөц идэвхитэй тоосжилт, үрлэлтийг хязгаарлах ажлыг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.