Хорт хавдрын өвчлөлийг бууруулахад ЭМЯ анхаарал хандуулж байна
Эрүүл мэндийн яам
2013.07.22

Хорт хавдрын өвчлөлийг бууруулахад ЭМЯ анхаарал хандуулж байна

Манай улсын хувьд элэг, ходоод, умайн хүзүү, уушиг, улаан хоолойн хорт хавдар өндөр үзүүлэлттэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Тухайлбал, хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн онд улсын хэмжээнд зохион байгуулж, 67 мянган эмэгтэйд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг хийжээ.

Энэ нь хамрагдах ёстой эмэгтэйчүүдийн 41,6 хувь юм байна. Мөн элэгний хорт хавдрын өвчлөл ихэсч байгаа бөгөөд ихэнхдээ хожуу үедээ оношлогдож байгаа аж.

Элэгний хорт хавдрын өвчлөл ихэсч байгаа бөгөөд ихэнхдээ хожуу үедээ оношлогдож байна.

Улсын хэмжээнд халдварт өвчний өвчлөлөөр Дорнод, элэгний хорт хавдрын өвчлөлөөр Сүхбаатар, ходоод, улаан хоолойн хорт хавдраар Увс, зүрх судасны өвчлөлөөр Архангай, сүрьеэгээр Дархан-Уул, вируст гепатитийн өвчлөлөөр Өмнөговь, хүүхдийн эндэгдлээр Өвөрхангай, эхийн эндэгдлээр Баян-Өлгий, амьсгалын тогтолцооны өвчлөлөөр Говьсүмбэр аймаг өндөр үзүүлэлттэй гарчээ. 

Харин гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэгээр Улаанбаатар хот тэргүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийн орон нутгийн санхүүжилтийг энэ онд дээрх өвчлөлийг бууруулахад чиглүүлэн олгож эхэлжээ.