Ерөнхийлөгч Баяр наадмын тухай хуульд хориг тавилаа
Үндэсний баяр наадам
2013.07.08

Ерөнхийлөгч Баяр наадмын тухай хуульд хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуульд бүхэлд нь хориг тавьжээ.

Энэхүү хоригт "Монгол Улсын Их Хурлаас 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр баталж, мөн өдрийн 16.00 цагт  ёсчилсон Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэнтэй танилцлаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна" гэжээ.