2013.06.13

Эрчим хүчний салбарт евро стандарт нэвтрүүлнэ

Эрчим хүчний салбарт евро стандарт нэвтрүүлэхээр өчигдөр Эрчим хүчний яам, Стандартчилал, хэмжил зүйн газар, Германы Физик, техникийн хүрээлэнтэй гэрээ байгууллаа. Уг гэрээний дагуу манай улсад “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг дэмжих” төсөл хэрэгжүүлж, 2015 оны долдугаар сарын 15 гэхэд Европын стандартыг Монгол Улсын үндэсний стандарт болгон нэвтрүүлнэ.

Мөн СХЗГ-ын Үндэсний хэмжил зүйн төвийн эрчим хүчний салбарын үйл ажиллагааг ISO/IEC 17025 стандартын дагуу өргөжүүлж, Европын болон олон улсын стандартад нийцсэн дэвшилт техник, тоног төхөөрөмжөөр эрчим хүчний лабораториудыг хангах аж. Үүний үр дүнд хэрэглэгчид эрчим хүч хэмнэх нь ихсэх гэнэ. Уг төсөлд ХБНГУ 600 мянган евро, манай улс 80 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.