Хотын тээврийн хөгжлийн асуудлаар онол практикийн хурал зохион байгууллаа
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг "Нийслэлийн тээврийн газар", "Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо" 2013 оны зургадугаар сарын 10-нд Дисковер Монголиа хурлын зааланд "Нийслэл хотын тээврийн салбарын хөгжлийн стратегийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам" онол практикийн хурлыг зохион байгууллаа.
Хотын хүн амын өсөлт, хот байгуулалтын хөгжилтэй уялдуулан нийслэл хотын тээврийн салбарын хөгжпийн асуудлыг үе шаттай төлөвлөх, салбарын өмнө тулгамдаад байгаа асуудпуудыг оновчтой шийдвэрлэх цаг хугацааны өмнө ирээд байна. Энэхүү онол практикийн хурлаар Улаанбаатар хотын тээврийн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хотын нийтийн тээврийн үйл ажиллагааны зохион байгуулалт, зохицуулалтыг сайжруулах асуудлаар хэлэлцүүлж, санал зөвлөмж гаргахад оршиж байгаа юм байна.
Хотын хүн амын өсөлт, хот байгуулалтын хөгжилтэй уялдуулан нийслэл хотын тээврийн салбарын хөгжпийн асуудлыг үе шаттай төлөвлөх, салбарын өмнө тулгамдаад байгаа асуудпуудыг оновчтой шийдвэрлэх цаг хугацааны өмнө ирээд байна.
Уг онол практикийн хурлыг нээж Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүүг хэлсэн бол Зам Тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар хэлэлцүүлгийн үеэр оролцогсдод илэн далангүй хариулт өгч нээлттэй ярилцлаа.
Онол практикийн бага хуралд Техникийн шинжлэх ухааны доктор Д.Готов, техникийн шинжпэх ухааны докторант Ж.Мягмаржав, Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд, Зам тээврийн яамны мэргэжилтэн Ц.Баяржаргал, Нийслэлийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Сэрээтэр, Ачаа тээвэр техник технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Нямдорж, Хэвлэл мэдээллийн төлөөлөл Ц.Оюунчимэг, "УБ метро" төслийн зохицуулагч Б.Баярцэцэг, Азийн хөгжлийн банкны "Хотын тээврийг хөгжүүлэх" төслийн зөвлөх Т.Мөнхзолбоо нар хүрэлцэн ирж илтгэл тавилаа. Илтгэлийн дараа оролцогсдын дунд нээлттэй хэлэлцүүлгийг Нийспэлийн тээврийн газрын даргын зөвлөх Н.Нямдаваа удирдан явуулж, нэгдсэн зөвлөмж гаргаж ажиллахаар боллоо.