2009.10.13
Микроавтобусны жолооч нар нөхөн олговор шаардлаа
Нийслэлийн нийтийн тээврийн газраас 12-оос дээш жил явсан, шаардлага хангахгүй, өнгө үзэмж муутай, утаа хаядаг микроавтобуснуудыг үйлчилгээнээс хасахаар шийдвэрлэсэн. Одоогоор 721 микроавтобусыг дээрх шалтгааны улмаас үйлчилгээнд явахыг хориглоод байна. Үүний улмаас 30-40 насны 600 гаруй хүн ажилгүй болсон учраас тэд төреөс нөхөн олговор өгөхийг шаарджээ. Эхний удаад Нийслэлийн нийтийн тээврийн газарт энэхүү шаардлагаа хүргүүлээд байгаа ба хүлээн авахгүй тохиолдолд ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.