УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.06.12

Хөвсгөл нуурт живсэн машиныг гаргана

Дэлхийн цэвэр усны хоёр  хувь нь Хөвсгөл нуурт хадгалагдаж байдаг. Гэтэл хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн нуурын ус бохирдож эко системд өөрчлөлт гарч эхэлсэн.

Тиймээс Хөвсгөл нуурын цэнгэг байдлыг хадгалж эко системийг хамгаалах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна. Тухайлбал Хөвсгөл нуурт живсэн автомашинуудыг татан гаргах Эко аялал жуучлал хөгжүүлэх ажлыг энэ оноос эхлүүллээ.

Хөвсгөл нуурын эрэгт 26 жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг. Үүний  24 нь бохирын асуудлаа шийдээгүй. Хөрсөнд шингэдэг учир усны бохирдолд нөлөөлдөг болох нь тогтоогджээ.

Хөвсгөл нуурт

Зөвхөн эрэг дээр байгаа бохир хатуу хог хаягдал мөн гадна Хөвсгөл нуурт живсэн олон техник хэрэгсэл түүний бохирдол нөлөөлж байна. Нутгийн иргэдтэй хамтран хийсэн судалгаагаар 40 гаруй машин живсэн гэсэн тоо бий.

Гишүүн Л.Энх-Амгалан:

Хэзээ яаж ямар технологоор живсэн машиныг гаргах бэ гэдэгт судалгаа хийгдэж байна. ОХУ, Японы мэргэжлийн байгууллагуудаас хамтран ажиллах санал ирсэн. Энэ жилийн хувьд Хөвсгөл нуурыг цэвэрлэх ажил эхэлнэ. Живсэн машины байршилыг тодорхойлоод яг яаж гаргахаа олон улсын туршлагаас судлах юм.

Хөвсгөл нуурт 20 орчим мянган иргэн жилд очиж амардаг гэсэн мэдээлэл бий.