Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн талуудаа хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /МАОЭНХ/- ны ерөнхийлөгч Л.Нямсамбуу, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭ/-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг хүлээн авч уулзав.
Ноён Л.Нямсамбуу, Х.Амгаланбааатар нар салбарын ажлын туршлагатай, дайчин, эрч хүчтэй УИХ-ын гишүүн, сайд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарыг удирдах болсонд талархаж байгаагаа илэрхийлэв.
асгийн газрын бодлого үйл ажиллагааг хаа хаанаа ойлгож, чөдөр, тушаа болохгүйгээр бие биенээ дэмжиж ажиллахын чухлыг онцлон хэлэв.
Уулзалтын үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлсэн үгэндээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлаар шинэ Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гурван талын оролцоо, хамтын ажиллагаа зайлшгүй чухлыг тэмдэглэхийн ялдамд 3 тал гэхээгээ илүүтэйгээр бид хүн ардынхаа нийгмийн асуудлыг сайжруулах, амьдралын сайн сайхан нөхцөлийг бүрдүүлэх нэгэн зорилтын төлөө хамтдаа зүтгэж байгаа талуудын төлөөлөл гэж ойлгон Засгийн газрын бодлого үйл ажиллагааг хаа хаанаа ойлгож, чөдөр, тушаа болохгүйгээр бие биенээ дэмжиж ажиллахын чухлыг онцлон хэлэв.
Хүн амын хөгжил нийгмийн яамны бүтэц, зохион байгуулалт боловсронгуй болмогц хүн амын хөгжлийн асуудлаар цогц бодлого боловсруулах зорилгоор одоогийн хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрт богино хугацаанд үнэлэлт дүгнэлт өгч, шинэчлэлийн нэгдсэн бодлого стратегийг богино хугацаанд боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх хүний нөөцийг мэргэшүүлэх өөрөөр хэлбэл мэргэжлийн хувьд цэнэглэх ажлыг нэн тэргүүнд эхлүүлнэ гэлээ.
Мөн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооны ээлжид хэлэлцээр нь шинэ хэлбэрээр асуудалд хандах шаардлагатай гэж би үзэж байна. Бидний өмнө бий болсон “Хүн ам зүйн цонх”-ны үеийн тусгайлсан салбар дундын бодлогыг уялдуулах асуудалд анхаарах нь чухал байна. Үүнд хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ, түүний эрэлт хэрэгцээг урьдчилан тодорхойлох гэлээ.
Ууузалтанд оролцсон талууд харилцан санал бодлоо илэрхийлж хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлаар хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад өндөр хариуцлагатай албанд томилогдсонд дахин баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсэв.