Нээлттэй захидал
УИХ-ын болон Засгийн газрын гишүүд болон Оюу толгойн хѳрѳнгѳ оруулагч нар танаа
Монголын Бизнесийн Зөвлөл нь бизнесийн орчны асуудлаар Монголын болон олон улсын хөрөнгө оруулагчдыг төлөөлдөг. Монголын тѳрийн бус байгууллага билээ.
Бидний үндсэн зорилго нь Монгол Улсад хийгдэх хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн хөгжлийг тэтгэх бизнесийн нээлттэй орчныг бий болгох явдал юм. Энэ хүрээнд манай Зөвлөл өнөөгийн бизнесийн орчны талаар өөрийн гишүүдтэйгээ зөвлөлдөөд байр сууриа та бүхэнд уламжилж байна.
Манай улсын эдийн засаг өргөжин тэлж хөгжихөд засгийн газар, хувийн хэвшлийн байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагаа нэн чухал билээ.
Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд талууд 2009 оны 10 сард гарын үсэг зурсан
Оюу Толгой ХХК нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол болон олон улсын хөрөнгө оруулалттай Монголын компани юм. Сүүлийн хоёр сарын хугацаанд улс төр, олон нийтийн хүрээнд Оюу Толгойн талаар гарсан мэдээ, мэдэгдлүүдэд манай гишүүд ихээхэн анхаарч ирсэн билээ.
Өнөөдөр хэлэлцээрт оролцож буй талууд хуулийн хүрээнд, эв зүйгээр, үүсээд буй нөхцөл байдлаас гарах арга замыг хамтран эрэлхийлж ажиллахыг уриалж байна. Талууд хүчин төгөлдөр гэрээг хүндэтгэж ажиллах нь хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулах эсэхээ шийдэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Харилцан итгэлцэл, бие биенээ хүндэтгэх зарчимд тулгуурласан, ажил хэрэгч түншүүдийн хувиар хамтран ажиллах хүсэл эрмэлзэл бид бүхэнд байгаа гэдэгт манай гишүүд итгэлтэй байна.