Ерөнхий сайд Н.Алтанхуяг cap бүр аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийж, мэдээлэл солилцдог уламжлалтай. Тэгвэл өчигдөр зургаа дахь удаагийнхаа хурлыг хийлээ.
2013.02.07

Нутгийн зөвлөлийн золголт хийхгүй байхыг засаг дарга нарт анхаарууллаа

Аймгуудын Засаг дарга нарын асуудал нэг хэсэг маргаан дагуулж байсан. Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд асуудлыг яаж шийдсэн тухайгаа танилцууллаа. Хөвсгөл, Дорнод аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон байна. Түүнчлэн Дундговь аймгийн Засаг даргын материал ирсэн байгаа бөгөөд өнөө маргаашгүй томилно гэдгээ хэлсэн. Дээрхээс бусад аймгийн Засаг дарга нарыг албан ёсоор томилж ажлаа хүлээн авчээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг cap бүр аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийж, мэдээлэл солилцдог уламжлалтай. Тэгвэл өчигдөр зургаа дахь удаагийнхаа хурлыг хийлээ.

Ерөнхий сайдын дараагийн мэдээлэл нь өвөлжилт хүндэрсэн газруудад авсан арга хэмжээний тухай байлаа. Ус, цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр бол, одоо цаг агаар хүйтрэхгүй гэж үзэж байгаа аж. Мөн удахгүй Цагаан cap болж монголчууд урин хавартай золгох гэж байгаа учраас Засгийн газар өвөлжилтийн хүндрэлд хэр их мөнгө зарцуулснаа тооцох цаг болжээ.

Н.Алтанхуяг сайдын танилцуулснаар бол нийтдээ 5,4 тэр бум төгрөгийг өвөлжилтийн хүндрэлд зарцуулжээ.

Засгийн газар иргэдээс санал, мэдээлэл авах зорилгоор 11-11 мэдээллийн төвийг ажиллуулж эхэлсэн. Ерөнхий сайд энэ удаа уг төвд ирсэн иргэдийн саналаас нэгийг нь онцоллоо. Түүний анхааралд өртөж ажил болгох саналыг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэн Лхагвасүрэн, Баасанбат нар гаргажээ.

Тэд Цагаан сарын дараа аймгуудын удирдлагууд нутгийн зөвлөлийн золголт хийх нэрээр албаны унаандаа их хэмжээний архи, тавгийн идээ, ууц ачиж хот руу давхихгүй байх санал гаргасан байна. Ерөнхий сайд энэ саналыг нь хүлээн авч аймгуудын Засаг дарга нарт анхаарууллаа. Аймгийн засаг дарга нарт золголт зохион байгуулахгүй байхыг сануулахын хажуугаар энэ сарын 25-нд Улаанбаатарт бүх сумын Засаг дарга, ИТХ- ын дарга, аймгуудын Засаг дарга нар ирэх шаардлагатай болсныг дуулгасан юм. Учир нь, Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2013 оныг “Шууд ардчилал иргэдийн оролцооны жил” болгосонтой холбоотой сургалт зохион байгуулах гэж байгаа ажээ.