С.Бямбацогт: Нэр дэвшигчээр асуудлыг барьцаалж буй нь хууль бус
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.05.10

С.Бямбацогт: Нэр дэвшигчээр асуудлыг барьцаалж буй нь хууль бус

-МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцсонгүй. Танай намын бүлгээс зөвшилцөж чадаж байна уу?

-Бид асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой гэж үзэж байгаа. Цэц шийдвэрээ гаргасан учраас Д.Сумъяабазарын тангаргыг өргүүлэх ёстой.

-АН-ын бүлэг Д.Зориггыг хамт тангараг өргүүлнэ гэсэн. Үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Д.Зоригт, С.Чинзориг хоёрын маргааныг шүүхээр шийдвэрлэнэ. Гэтэл асуудал нь шийдэгдээгүй байхад нэр дэвшигчээр барьцаалж оруулж ирэх гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж манай бүлэг үзэж байна. УИХ  элэг бүтэн байх ёстойг анхаарах шаарддага бий. Хамгийн гол нь нэгээр нь барьцаалж нөгөөг оруулж ирэх байддаар асуудалд хандаж болохгүй.