Солонгосын талтай санамж бичиг байгуулна
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.05.10

Солонгосын талтай санамж бичиг байгуулна

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны хүрээнд “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурахаар БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд тус улсад ажиллаж, амьдарч буй монголчуудтай уулзан Хөдөлмөрийн яамны үйл ажиллагааг танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсох юм.

“Бид Монголдоо баялгийг бүтээнэ” сэдэвт тус өдөрлөг Хөдөлмөрийн яам» харьяа БНСУ дахь “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д энэ сарын 12-нд болох аж.

Уулзалт, өдөрлөгт Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан яамны харьяа байгууллагын удирлагуудын бүрэлдэхүүнтэй томоохон баг оролцож, тус улсад ажиллаж, хөдөлмөрлөж буй монголчуудынхаа хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцах юм.