УИХ-ын гишүүд Вашингтонд амьдардаг иргэдтэй уулзав
АНУын шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаатай танилцахаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог болон УИХын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүний, эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат нарын албаны хүмүүс энэ сарын 17нд Вашингтон хотод очсон юм. Тэд тус хотод амьдардаг Монгол иргэдтэй 20-ны өдөр уулзаж, Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй уйл ажиллагаа болон хууль зүйн салбарын шинэтгэлийн тухай ярилцжээ. Энэ үеэр УИХ-ын Дэд дарга С.Баярцогт “Шинэчлэлийн Засгийн газар хууль зүй, шүүхийн салбарт маш том шинэтгэл хийж эхэлсэн. УИХын 2012 оны ээлжит сонгууль холимог системээр явагдаж, гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдээ оролцуулсан.Энэ удаагийн парламентад намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон бүх гишүүд Та бүхнийг төлөөлсөн гишүүд юм. Жишээ нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бол “Та бүхний сонголтын гишүүн” гэсэн байна. Вашингтонд амьдарч буй иргэд УИХ, Засгийн газрын гишүүдтэй хууль тогтоомжийн хэрэгжилт, олны анхаарлыг татсан дуулиан шуугианы талаар ярилцсан байна.