Нутагтаа ирж бизнес эрхэлбэл хөнгөлөлттэй зээл олгоно гэв
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав БНСУ-д ажлын айлчлал хийж байна.
2013.05.13

Нутагтаа ирж бизнес эрхэлбэл хөнгөлөлттэй зээл олгоно гэв

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав БНСУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд БНСУ- ын Үндэсний ассамблейн Байгаль орчны хөдөлмөрийн байнгын хорооны дэд дарга Ким Сан Тэ-тэй уулзжээ. Уулзалтаар тус улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдтэй холбоотой асуудлыг хөнджээ.

Монгол Улсын Засгийн газар нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдээ эх орондоо ирж бизнес эрхлэх бол хөнгөлөлттэй зээл олгох бодлого барьж ажиллах болсныг Я.Санжмятав сайд онцолжээ.

Мөн БНСУ-аас Монгол Улс руу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зорилгоор тоног төхөөрөмж импортолбол гаалийн болон онцгой албан татварын хөнгөлөлт эдлүүлэх таатай боломж бүрдсэн болохыг хэлсэн байна.

Харин Үндэсний ассамблейн Байгаль орчны хөдөлмөрийн байнгын хорооны дэд дарга Ким Сан Тэ “Солонгос технологийг Монголд нутагшуулснаар эдийн засаг сайжрах сайн үр дүн дагуулна.

Цаашдаа хоёр улс Хөдөлмөрийн яам болон хэлтсүүдээрээ дамжуулан эдгээр асуудлыг ажил хэрэг болгоход чадах бүхнээ хийж идэвхтэй оролцох болно” хэмээжээ.