2013.01.10

Хадгаламжийн даатгалын корпорацийг үүсгэн байгуулах бэлтгэл ажлыг эхлүүллээ

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан. Уг хуулийн хэрэгжилтийг хангах, хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах Хадгаламжийн даатгалын корпорацийг үүсгэн байгуулах бэлтгэл ажлыг Сангийн яам, Монголбанкны хамтарсан ажлын хэсгээс эхлүүлээд байна.

Ажлын хэсгээс Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, банкуудыг хадгаламжийн даатгалд хамруулах, тус байгууллагын хүний нөөцийг бүрдүүлж сургах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.