Д.Ганхуяг: Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд
2013.02.28

Уул уурхайн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Геологийн судалгаа болон ашигт малтмалын хайгуултай холбоотой асуудал хэлэлцэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ оны нэг, хоёрдугаар сарын салбар хуралдаанаар нийт давхардсан тоогоор 40 гаруй асуудал хэлэлцжээ.

Ингэхдээ алтны үндсэн ордын 2, алтны шороон ордын 1, цайрын ордын 1, гянтболдын шороон ордын 1, нүүрсний ордын 4, хайлуур жоншны ордын 10, шохойн чулууны ордын 7, мөсөн шүүний ордын 1, барилгын материалын ордын 8 тайланг хэлэлцсэн аж.

Үүнээс 29 ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан боловсруулах болон хайгуулын ажил хийх шаардлагын дагуу хийгдсэн учраас тайланг хүлээн авч, 5 ордын хайгуулын болон зарим судалгааны ажлууд дутуу гэсэн үндэслэлээр буцааж, 6 тайланг давхардсан тоогоор шинжээч байхгүй болон тухайн компани өөрийн хүсэлтээр хэлэлцэхийг түр хойшлуулж тайланг хэлэлцэхээс татгалзсан байна.