Д.Ганхуяг:Чалкотой хийсэн гэрээнээс бид 100 сая ам.долларын алдагдал хүлээсэн
Уул уурхайн сайд Д.Ганхуягаас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
-Таван толгойг тойрсон асуудал олон улсын хэмжээнд яригдаж байна. Ялангуяа «Эрдэнэс Тавантолгой» компанийн тухайд?
-«Эрдэнэс Таван толгой» компанийн санхүүгийн байдал тааруу байгаа. Учрыг нь та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж бодож байна. Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан зээлийг нь «Хүний хөгжлийн сан»-д төвлөрүүлж, хүн бүрт 21 мянган төгрөг тараасан Мөн шаардлагагүй компанитай байгуулсан, хоёр талын эрх ашгийг тэнцвэртэй тусгалгүй, нэг талд нь хэтэрхий том боломж олгосон гэрээ байгуулсан асуудал ч бий.
-«Эрдэнэс Таван толгой» компанийн «Чалко»-той хийсэн гэрээг цуцлах нь манай талд ашигтай гэж Засгийн газар үзэж байгаа. Яамны зүгээс энд ямар бодлого баримталж байгаа вэ?
-Энэ хоёр компани хоёул төрийн өмчийнх. Ер нь аливаа гэрээг гэрээнд гарын үсэг зурсан тал шийдвэрлэх ёстой.
Гэхдээ гэрээнээс үүссэн хохирлын хэмжээ 100 сая гаруй ам.доллар болчихоод байна. Дахиад ч 50-60 сая ам.долларын алдагдал хүлээхээр болчихоод байгаа. Тиймээс бодит байдлыг үнэн зөвөөр танилцуулж, асуудлыг хүндрэхээс нь өмнө шийдвэрлэх ёстой.
-«Чалко» компани гэрээ цуцалсан тохиолдолд нөхөн төлбөр авна гэсэн. Манайх үүнд хэр бэлтгэлтэй байгаа вэ?
Өнгөрсөн жилийн байдлаар Монголын нийт экспортын 47.1 хувийг нүүрс эзлэв
-Өнөөдрийн байдлаар энэ талаар ярилцаж байгаагаас нөгөө талд ямар нэгэн байдлаар санал тавиагүй. Ямартай ч, манай тал 100 сая гаруй ам.долларын алдагдалд орсон гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Манай улсын нүүрсний экспортын ханш олон улсынхаас доогуур байдаг. Засгийн газар энэ байдлыг залруулах арга байхгүй гэдэг байсан. Шинэчлэлийн Засгийн газар энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний тээвэрлэлтийн зардал 58 ам.доллар болж байна. Гэтэл гэрээний дагуу нүүрсээ боловсруулж, 53.6 ам.доллараар нийлүүлж байгаа учраас тонн тутамд 4-5 ам.долларын алдагдал хүлээж байна гэсэн үг. Энэ нь компани хоорондын гэрээ учраас өөрсдөө учраа олох ёстой гэсэн байр суурьтай байна.
Бид эхний ээлжинд «Эрдэнэс Таван толгой»-н зардлыг хэмнэх тал дээр онцгой анхаарч ажиллахаар болсон.
Мөн энэ асуудлаар тус компанийн ТУЗ хуралдаж зохих шийдвэр гаргасан байна билээ. Одоогоор орон тоогоо цомхотгож, цалинг багасгах арга хэмжээ авч эхэлсэн.
-Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээр юу болсон бэ?
-Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хурал удахгүй болно. Хувь нийлүүлэгчид гэрээ байгуулж, ажлаа эхэлснээс хойш гурван жил болж байна. Энэ хугацаанд цөөнгүй ажил амжуулж, баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулсан. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ баталсан. Энд Хөрөнгө оруулалт, Бүтээгдэхүүн хуваах, Тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт оруулах заалт орсон.
Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын гэрээ ганц байгаа нь «Оюу толгой»-нх. Хувь нийлүүлэгчид хуралдаж, гэрээний зарим заалтыг өөрчлөхөд санал нийлсэн. Төслийн анхны хөрөнгө оруулалт нь хоёр тэрбум ам.доллар буюу 40 гаруй хувиар нэмэгдсэн байна.
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Ямар заалтуудыг өөрчилсөн бэ?
-Нефтийн бүтээгдэхүүний худалдааг зохицуулах зорилгоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний
Эх сурвалж: Газрын тосны газар
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна. Хуулийг ойрын хугацаанд батлах байх.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь газрын тосны бүтээгдэхүүн бол стратегийн гэх тодотголтой, улс орны эдийн засаг, аюулгүй байдалтай нягт холбоотой. Энэ утгаар тусгай зөвшөөрлөөр олгогддог, өндөр хариуцлагатай байх шаардлагатай.
Жижиглэнгийн худалдааны хувьд төр засгаас иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлөл гаргахгүйн тулд компаниудтай холбогдон ажиллаж байгаа. Тийм учраас бөөний болон жижиглэнгийн худалдаанд цогц тусгай зөвшөөрөл олгоно.
Өнөөдөр түлш, шатахууны асуудал эмзэг сэдвийн нэг болсон. Тэгэхээр багахан зөрчил гаргасан ч зөвшөөрлийг нь цуцлах тийм ч зөв арга биш.