Ц.Баярсайхан: УИХ-ын гишүүн, Барилга, Хот байгуулалтын Яамны Сайд
2013.01.28

2,8 их наяд төгрөг мөнгөн хадгаламжинд байна

Улсын Их Хурлын гишүүн, Барилга, Хот байгуулалтын Яамны Сайд Ц.Баярсайхан Улсын Их Хурлын Тамгын газрын ХМОНХХ-ийн мэдээлэл сурталчилгааны албанаас бэлтгэсэн Парламент энэ цагт нэвтрүүлэгт оролцож Банкнд дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн талаар  ярилцлага өглөө. 

Ц.Баярсайхан: Улс орны эдийн засагт Банк тогтвортой байх нь чухал байдаг. Банк бол итгэлцэлийн байгууллага юм. Банкнд дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль гэдэг гарсанаар энэ салбар тогтвортой болж ирсэн.