Пакистаны нөлөө бүхий шашны зүтгэлтэн улс орныхоо засгийн газарт шаардлага тулгав
Пакистаны суфийн шашны удирдагч Кадри Лахороос гарч 36 цаг яваад Исламабадад хүрсэн ард олны жагсаалыг тэргүүлэв
2013.01.16

Пакистаны нөлөө бүхий шашны зүтгэлтэн улс орныхоо засгийн газарт шаардлага тулгав

Өнөөдөр Пакистаны нөлөө бүхий шашны зүтгэлтэн засгийн эрхийг түр засаг захиргаанд уламжлахын тулд парламент ба орон нутгийн зөвлөлүүдийг нэг өдрийн дотор тараах шаардлага улс орныхоо засгийн газарт тулгав. Франс Пресс агентлагийн мэдээлснээр «Коран хөлөгөн сударын төлөө шашинтны хөдөлгөөнийн» удирдагч Исламабадад олон нийтийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын өмнө үг хэлжээ.

Тэрээр жагсагчдад хандан буулт хийхгүй байхыг уриалав. Дарангуйлан захирах дэглэм, авилгал, терроризмийг Пакистанд эцэслүүлэх «хууль ёсыг дээдлүүлж, бодит ардчилал» тогтоох гэж байгаатай холбогдуулан ард түмэндээ баяр хүргэв.

Пакистаны суфийн шашны удирдагч Кадри Лахороос гарч 36 цаг яваад Исламабадад хүрсэн ард олны жагсаалыг тэргүүлэв. Дараа нь тэрээр Пакистаны нийслэлийн Жиннах өргөн чөлөөнд парламентаас барагцаалбал нэг км зайтай жагсагчдын өмнө үг хэлжээ.

Харин өнөөдөр цагдаа нар парламентад ойртохыг оролдсон жагсагчдыг зогсоохын тулд нулимс асгаруулах хий хэрэглэсэн тухай Франс Пресс агентлаг мэдээлэв. Жагсагчид парламентыг бүслэн зогссон цагдаа нарын эсрэг  чулуу нүүлгэсэн  байна.