2013.01.10

БГД-ийн өрхийн эмнэлгүүд машинтай болов

УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тус дүүргийн зургаан өрхийн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн машин гардуулан өглөө. Өмнө нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон түргэн тусламжийн дөрвөн машин олгосон. Харин энэ удаа ийнхүү зургаан хорооны өрхийн эмнэлэгт машин гардуулсан юм. Одоо Баянгол дүүрэгт дөрвөн өрхийн эмнэлэг машингүй үлдсэн аж.

Хүн ам, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ

Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа гэдгээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ үеэр мэдэгдэж байлаа. Өрхийн эмнэлгүүдэд машин гардуулах үеэр дүүргийн Засаг дарга Д.Оросоо, орлогч дарга Т.Энхболд, ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат болон өрхийн эмнэлгийн ажилтнууд хүрэлцэн ирсэн юм. Баянгол дүүрэг 200 мянган хүн амтай ба өрхийн эмнэлэг болоод Эрүүл мэндийн төв нь ачаалал ихтэй учир иргэдэд хүрч үйлчлэхэд ихээхэн хүндрэл тулгар даг байжээ. Хэрэглээний ганц машинтай, тэр нь нэлээд хуучирсан байсан тул түргэн тусламжийн дуудлагад явахад хүндрэлтэй байсан тухай эмнэлгийн ажилтнууд ярьдаг.

Тэгвэл хоёрдугаар хорооны "Өнө-Орших", зургаадугаар хорооны "Мөнх-Үжин", наймдугаар хорооны "Амин жаргалан", 14 хорооны "Манай" эмнэлэг, хорин хоёрдугаар хорооны "Ариун чанар", арван долдугаар хорооны "Мөнгөлөн гоо" эмнэлгүүд эхний ээлжинд түргэн тусламжийн машинтай болж асуудалгүй ажлаа хийх боломжтой боллоо. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Баянгол дүүрэгт бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсролын салбарт олон ажил хийхээр төлөвлөсний дотор эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох асуудал ихээхэн чухалд тооцогдог.

Баянгол дүүргийн  Ардчилсан намын дэвшүүлсэн "таван А" мөрийн хөтөлбөрийн " Агаар нь цэвэр, иргэд нь эрүүл Баянгол"бүлэгтзаасанчлан хороодын өрхийн эмнэлгүүдийн чанар хүртээмжийг дээшлүүлэн, дүүргййн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн нэгдсэн сүлжээг бий болгох, түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай болгох ажил ийнхүү алхам алхмаар урагшилсаар байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дүүргийнхээ иргэдийн төлөөлөл нь болж УИХ-д сонгогдсоноос гадна дүүргийнхээ Ардчилсан намын даргын хувьд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгоход голлох үүрэгтэй ажиллаж байгаа нь үүнээс харагдаж байна.