Цахим өрхийн эмнэлэгтэй болно
Монголд өрхийн эмнэлэг үүсэж байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Өчигдөр Төрийн ордонд онол практикийн бага хурал болж, өрхийн эмнэлгийн хийж бүтээсэн ажил болоод энэ салбарт тулгамдсан асуудлын талаар хэлэлцсэн юм. Манай улсад өнөөдөр 223 өрхийн линэлт 628 эмч ажиллаж байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх анхан шатны байгууллага болох өрхийн эмнэлгийн эмч, ажилтнууд ойгоо угтан олон ажил зохиожээ. Тэд өрхийн эмнэлгүүдийн боловсон хүчний чадварыг дээшлүүлэх зорилтыг нэн тэргүүнд тавьсан бөгөөд ойн хүрээнд олон сургалт зохион байгуулжээ. Тухайлбал, өрхийн эмнэлгүүдийг хооронд нь туршлага солилцуулах зорилгоор орон нутгаас 18 өрхийн эмнэлгийн эмч нарыг нийслэлд ирүүлжээ. Түүнчлэн энэ онд багтаан цахим өрхийн эмнэлгийг бий болгохоор зорилт тавьсан байна.