Эмнэлгүүд шинэ түргэний машинтай болов
Нийслэлийн өдриин өмнөхөн эрүүл мэндийн салбараас барьсан бэлгийг өчигдөр төв талбайд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, дэд сайдЖ.Цолмон, НИТХ-ын дарга Т.Билэгт, Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нар гардууллаа. Энэ бол нийслэлийн эмнэлгүүдэд өгч буй түргэний машин юм. Эрүүл мэндийн салбарын машин техникт 1.6 тэрбум төгрөг хуваарилснаас 700 сая төгрөгийг аймаг сумдын эмнэлгийг машинаар хангахад зарцуулжээ. Нийслэлийн эмнэлгүүдэд тарааж буй 23 түргэний машиныг 873 сая төгрөгөөр худалдан авчээ.
Яаралтай түргэн тусламжийн төвд 12., ХӨСҮТ-д 3, хоёрдугаар эмнэлэгт 2, дүүргүүдийн хүүхдийн түргэнд 6 хувааарилж, түлхүүрийг нь гардуулан өглөө.