2012.12.26

2012 оны "Шилдэг 12 улстөрч"

"Өглөөний сонин"- оос олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар шалгарсан 2012 оны "Шилдэг 12 улстөрч"- ийг танилцуулж байна.

1. Дэлхийн Монгол улстөрч- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

2012 онд Олон улсын «Hand off Cain» байгууллагаас «Цаазгүй ертөнц» хүндэт шагнал, ОУ-ын Олимпийн хорооны «Тогтвортой хөгжил ба спорт» шагнал, ДЭМБ-ын «Тусгай өргөмжлөл» хүртсэн. Монгол Улсыг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

 

 

 

 

 

 

 

 

2. Зангарагтай улстөрч- УИХ-ын дарга З.Энхболд

АН-ын ҮЗХ-ноос УИХ-ын даргад нэр дэвшүүлэхэд «Би энэ ажлыг 100 хувь хийж чадна» хэмээн зангаргаа харуулсан. Тэр үгэндээ эзэн болж яваа үзэл бодолдоо үнэнч улстөрчөөр шалгарч байна.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3. Шинэчлэгч улстөрч- Ерөнхий сайд Н.Алтанхуяг

Шинэчлэлийн  Засгийн  газрыг  толгойлж,   шинэчлэлийн бодлогыг тодорхойлж, төр, иргэний харилцааг хөгжүүлэх олон шинэлэг ажил хийснээрээ өргөмжлөгдлөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг

 

 

 

 

 

 

 

 

 

 

4. Шилдэг менежер-Улаанбаатар хотын захирагч    Э.Бат-Үүл

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл

Замын түгжрэлийг арилгах, зөвшөөрөлгүй газар зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тогтоох, нийтийн тээврийн шинэчлэлт, гэр хорооллын дахин төлөвлөлт, 2020 онд хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зохиосноороо шалгарлаа.

 

 

5. Санхүүч улстөрч-УИХ-ын гишүүн С.Баярцогт

АН-аас УИХ-д зургаан удаа сонгогдож, ард түмний баталж, Монгол   Улсыг дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрүүлж чадсанаараа шалгарлаа.

Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогт

 

 

 

 

 

 

 

6. Тууштай улстөрч-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

УИХ-д хамгийн олон удаа буюу таван удаа сонгогдохдоо үзэл бодолдоо тууштай үнэнч байж, МАН-ын төмөр дуу хоолой болж байна.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж

 

 

 

 

 

 

 

 

 

 

7. Мэдрэмжтэй улстөрч-ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг

Шинэчлэлийн Засгийн газрыг удирдаж, Монголын улстер дэх АН-ын үзэл баримтлалыг цаг үед нь тохируулан намаа чадварлагаар удирдаж ирсэн.

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8. Мятрашгүй улстөрч-УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин

МАН-ын лидер, 2012 оны УИХ, нкйслэл, орон нутгийн сонгуулиудад дараалан ялагдсан хүнд үед МАН-ыг удирдаж байгаа мятрашгүй тэмцэгч чанараараа шалгарлаа.

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9. Хөдөлмөрч сайд-ҮХАА-н сайд Х.Баттулга

Төмөр замын шинэчлэл, хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн шинэчлэлийг   эхлүүлсэн.   МоАХ-ны   үйл   ажиллагааг идэвхжүүлж, ардчилагчдын нийгмийн асуудлыг шийдсэн байна.

Улын Их Хурлын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга

 

 

 

 

 

 

 

 

 10. Шийдэмгий улстөрч-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

Олон   бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч хууль, эрх  зүйн  эрс  шинэчлэлийг  зоригтой  эхлүүлсэн  залуу улстөрч.

Улын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

 

 

 

 

 

 

 

 

 

 11. Нийгмийн зүтгэлтэн улстөрч-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Боловсрол, Гэр бүл, Тэтгэврийн зөрүү арилгах  тухай хуулийн төслүүдийг санаачлан батлуулсан, УИХ-д МАН-ыг хамгийн олон удаа тэргүүлсэн төмөр хатагтай.

Улын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол

 

 

 

 

 

 

12. Туйлбартай улстөрч-Д.Эрдэнэбат

2012   оны  УИХ-ын  сонгуульд  АН-ыг  удирдан  ялалт байгуулж,  УИХ-д олонх болсон, АН-ын бүлгийн даргын ажлыг хашиж байна

Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.