2012.12.24

Зургаан портлётыг онцгой байдалд өгнө

Гол уруудаж урссан ээж, хүү хоёрын асуудал одоо ч сэтгэл эмзэглүүлж байна. Энэ байдлаас болж зарим гишүүд шадар сайдад огцрох хүсэлт, шаардлага хүртэл тавиад байгаа. Энэ ч утгаараа сүүлийн үед онцгой байдлын нэр хүнд уналттай байгаа билээ.

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад  өвс, тэжээлийг 50 хувиар хөнгөлж худалдана

Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймаг сумдын хооронд зам гаргаж, бэлчээр гаргаж ажиллахаар Засгийн газар шийджээ. Тиймээс Батлан  хамгаалах яамны ашиглахгүй байгаа зургаан портлётыг Онцгой байдлын ерөнхий газарт өгч, цаг үеийн хүндрэлд бэлдэх ажээ. Ингэснээр өвлийн хүйтэнд сураггүй алга болсон хүмүүсийг хайхад ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм.  

Өвөлжилтийн байдал нилээд хүндэрсэн хүндэрсэн Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын малчид өвс тэжээлээ хямдхан авах боломжийг Засгийн газар олгохоор болжээ. Улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 3703.7 тонн өвс, 2835.8 тонн тэжээлийн үнийг 2009 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл дээрх аймгуудын малчдад  50 хувиар хөнгөлөн худалдахаар болсон байна.