В.Энхчимэг: Хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн хүнд муугаар нөлөөлдөггүй
Хувиргасан амьд организмын талаар иргэд янз бүрийн ойлголттой байдаг. Олонхи нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж хэрэглэхээс татгалздаг ч хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн зах зээлд ноёлсоор байна. Энэ талаар ХААИС-ийн Биологийн нөөцийн менежментийн сургуулийн Биотехнологи үржүүлгийн тэмхимийн ахпах багш, доктор В.Энхчимэгтэй ярилцлаа. Тэрээр энэ чиглэлээр АНУ-ын Арканзас, Солонгосын Чунгнамын их сургуульд 12 жилийн турш судалгаа, шинжилгээ хийсэн залуу эрдэмтэн юм.
-Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийгхүний биед хэрхэн нөлөөлөх талаар иргэд янз бүрийн ойлголттой байдаг. Эрдэмтэн хүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Хувиргасан амьд Организмаас гаралтай бүтээгдэхүүн, түүнчлэн хувиргасан амьд организм гэдгийг тус тусад нь салгаж ойлгох хэрэгтэй. Юуны өмнө хувиргасан амьд организм гаргаж авахын тулд генййн инженерчлэлийг гаргаж авах шаарлагатай.
Энэ нь лабораторид хийж байгаа селекц гэсэн үг. Нэг ёсондоо эцэг, эх хоёрыг сонгож аваад, хооронд нь нийлүүлэн эрлийзжүүлж үр удам гаргаж авахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, лууван дотор байгаа ашигтай генийг байцаанд оруулж байна гэж ойлгож болно.
Ингэж гаргаж авсан бүтээгдэхүүнийг хувир-гасан амьд организм гэж нэрлэдэг. Түүнээс биш лууван дотор байсан ашигтай генийг хувиргаж өөрчлөөд, хүний биед хор хөнөөл учруулах бодис үйлдвэрлэдэг болгож байгаа юм биш. Харин хувиргасан амьд организмаар бутээгдэхүүн уйлдвэрлэвэл тэр нь хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүнд тооцогддог.
Нэг ёсондоо шар буурцгаар дүпү хийвэл энэ нь хувиргасан амьд организмын гаралтай бүтээгдэхүүн болно. Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл хүнс, эсвэл хүний биед сөргөөр нөлөөлөх аюултай юу гэдгийг эрдэмтэд олон удаа судалсан.
Нийт 176 лабораторид хийсэн судалгаагаар, хүний биед ямар ч хор нөлөөгүй гэсэн хариу гарсан. Монголчууд их сонин зантай шүү дээ.
Хувиргасан амьд организм гэхээр мутац гээд шууд ойлгочихдог. Энэ нь маш буруу ойлголт.
-Манай улсын хууль, дүрэмд хувиргасан амьд организмыг өсгөж, үржүүлэхийг хязгаарласан байдаг. Тэгсэн хэрнээ хилээр энэ төрлийн бүтээгдэхүүн чөлөөтэй нэвтрүүлэх нь зөв үү?
-Олон улсын Картигенийн протоколд заасны дагуу хувиргасан амьд организмыг хилээр нэвтрүүлэхдээ тодорхой нөхцөл тавьдаг. Гэтэл түүнээс гаралтай бүтээгдэхүүнд тодорхой хязгаарлалт байдаггүй. Учир нь хор нөлөө-эй гэдэг нь батлагдаагүй байхад хориглох нь өрөөсгөл. Бүтээгдэхүүний хувьд байгаль дээр байгаа нэг бүтээгдэхүүний генийг, арай өөр бүтээгдэхүүний генд суулгаж байна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй, Нэг ёсондоо лууванг улаан өнгөтэй, А витаминаар баялаг байлгадаг генийг байцаанд хийчихсэн гэсэн үг.
Тэгэхээр дэлхийн олон улсад тухайн хувиргасан амьд организмыг байгаль орчин болон хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ гэдгээс хамаарч тарьж, үржүүлэх, хилээр нэвтруүлэхийг хязгаарлаж, хориглох асуудал яригддаг. Байгаль орчинд үзуүлэх нөлөөн дээр бол гербицид буюу шавьжны эсрэг хоронд тэсвэртэй ген суулгасан байцаа өөр байцаанд нөлөөлж, энэ хоёр эрлийзжих вий гэж болгоомжилдог.
Өөрөөр хэлбэл, тариалангийн талбайд тарьсан хувиргасан амьд организм буюу хоронд тэсвэртэй байцаа нь байгалийн жамаараа ургаж байгаа байцаанд нөлөө үзүүлэх вий гэдэг асуудал. Тиймээс байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ хийлгэх ёстой гэсэн шаардлагыг манай улс тавьдаг.
-Анх хувиргасан амьд организмыг эмийн чиглэлээр гаргаж авсан гэдэг. Өвчин тусахгүйн тулд вакцин хийлгэх нь хувиргасан амьд организмыг хэрэглэж байна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Өнөөдөр дэлхий дээр хүнээс бусад бүгд хувирсан. Анх 1970-аад оны үед инсулинийг хүнээс ялгаж авдаг байсан юм. Гэтэл донор олоход хэцүү, өндөр өртөгтэй байлаа.
Тиймээс судалгаа хийсний үндсэн дээр гахайн нойр булчирхайнаас инсулинийг ялгаж авах боломжтой гэдгийг нээсэн. Гэтэл энэ нь нэг талаасаа амьтны гаралтай, нөгөө талаасаа зарим хунд харшил өгдөг байж. Ингээд эрдэмтэд хүний биеийн инсулин үйлдвэрлэдэг генийг тасалж, эсвэл селекцийн аргаар аван бактери дотор хийчихсэн.
Бактерийг үржүүлэх нь гахай үржүүлэхээс амар, хөрөнгө мөнгө бага шаардагдана. Бактери нь долоо хоногийн дотор хэдэн сая болж үрждэг. Нөгөөтэйгүүр, бактери дотор гахай биш хүний инсулин үржиж байгаа гэдэг утгаараа хүнд харшил өгдөггүй нь ололт болсон. Ингээд бактериас инсулинийг ялгаж авч зах зээлд нийлүүлж эхэлсэн. Үүнээс хойш ихэнх эм, антибиотикийг энэ аргаар үйлдвэрлэж байгаа.
-Генийн инженерчлэлийн аргыг Монгол Улсад ашигладаг юм болов уу?
-Эмийн үйлдвэруүд материалаа хаанаас нийлүүлдгийг сайн мэдэхгүй. Монголд уйлдвэрлэдэг эм харьцангуй ховор байх. Гэхдээ 1980-аад оны үеэс Биологийн хүрээлэн, Эрүүл мэндийн хүрээлэнгээс шарын вакцины эсрэг омог гаргаж авсан. Энэ вакциныг генийн инженерчлэл дээр гаргаж авсан гэдэг.
Гэхдээ энэ генийн инженерчлэлийг микро организм дээр гаргаж авсан. Бид микро организмыг олон жил хэрэглэсэн ч таримал ургамалд шилжүүлэхээр айгаад байна. Хүмүүс гол нь хувирсан гэдэг үгнээс эмээгээд байх шиг байгаа юм. Үнэндээ бол энэ үгииг шууд утгаар нь хүлээж авах хэрэггүй.
-Саяхан болсон эрдэмтдийн хурал дээр хувиргасан гэдэг үгнээс татгалзах саналыг гаргаж байсан. Тэдний хэлж буйгаар, шинжлэх ухааны аргачлалаар лууванг ямар нэгэн шимэгч хорхойноос эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж байна. Тэгэхээр энэ нь муу зүйл биш. Харин ч тухайн ургамлыг сайжруулж байна гэсэн үг гэж байсан?
-Нэршлийн хувьд өөрчлөх нь зүйтэй. Генийг нь сайжруулсан амьд организм гэж нэрлэвэл хүмүүст эерэг хандлага төрүүлэх талтай.
-Гэхдээ генийг нь сайжруулсан гэж нэрлэх нь танай салбарынхны хэлснээр "генийг нь өөрчлөөгүй" гэсэнтэй зөрчилдөх биш үү?
-Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, жишээ нь чиний генийн санд өөр ашигтай, сайн генийг оруулж нэмэхийн тулд өөр нэг хүний сайн генийг шилжүүлэн суулгаснаар чиний генийг сайжрууллаа гэж хэлдэг. Нэг ёсондоо чиний удмыг сайжрууллаа гэсэн үг. Ер нь бол судалгаа шинжилгээний зориулалтаар дэлхийд тоо томшгүй олон хувиргасан амьд организмыг гаргаж авсан. Жишээ нь, бидний мэддэг шар буурцаг, тосны ургамал болох рапс, эрдэнэ шиш байна.
-Та ургамал дээр ген шилжүүлэн суулгасан уу?
-Би 15 төрлийн генийг ургамалд шилжүүлэн суулгаж, үр дүнг нь гаргасан.
-Ямар ургамлууд вэ?
-Монголд ургадаг "Монгол улаан толгой" гэж голын эрэг хавиар ургадаг улаан хүрэн цэцэгтэй намирсан зөөлөн өвсөнд ган хүйтэнд, нөгөөх нь гербицидэд тэсвэртэй хоёр генийг суулгасан. Энэ өвс нь гольфын талбайн голлох өвс ургамлуудын нэг. Гольфын талбайд хог ургамал хэрэггүй. Харин ургамлыг гербицидэд тэсвэртэй болгосноор хог ургамлын эсрэг хор цацахад миний гаргаж авсан "Монгол улаан толгой" үхэхгүй гэсэн үг.
-Малын тоо толгой өссөнөөс болж малын бэлчээр талхлагдаад байгаа энэ үед бэлчээрийн өвс ногоог сайжруулах арга хэмжээ авах боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Малын бэлчээрийн ургамлыг үржил шим сайтай, ган хүйтэнд тэсвэртэй болгож болно. Үүний тулд байгаль дээр өөрт нь байхгүй ган, хүйтэнд тэсвэртэй генийг бэлчээрийн ургамалд суулгаж өгнө.
-Энэ ажлыг хийгээч гэдэг санал танд ирвэл зөвшөөрөх үү?
-Нэг ген шилжүүлэн суулгахад 100 хувийн төгс үр дүн гардаггүй. Надад хүмүүс санал тавьдаг юм. "Чи ген шилжүүпэн суулгаад ургамлыг тэсвэртэй болгож байгаа юм бол өвлийн улиралд ногооноороо байдаг зүлэг гаргаад ир" гэдэг. Би үүнийг хийж чадахгүй. Яагаад гэвэл, ургамлын биеийн 90 хувь нь ус байдаг.
Тэрийг тос болгож хувиргахгүй л бол энэ боломжгүй. Харин чадварыг нь нэмэгдүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ген шилжүүлэн суулгаагүй ургамал хасах 20 градуст хөлддөг бол миний гаргаж авсан ургамал үүнээс илүү хүйтэнд амьдрах чадвартай.
Түүнчлэн 40 хувь нь хөлдсөн бол үлдсэн 60 хувийн шим тэжээлээ хадгалах чадварыг бий болгох боломжийг өгдөг. Ганд тэсвэртэй генийг ургамалд шилжүүлэн суулгаснаар нэг сарын дараа услахад маш хурдан сэргэж, ургадаг. Харин ганд тэсвэртэй ген суулгаагүй ургамал бол нэг сар услахгүй байхад бараг үхдэг. Сэргэсэн ч маш удаан, цаг хугацаа их ордог.
-Эдгээрийг хийхэд хөрөнгө мөнгө хэр их шаардагддаг вэ?
-Лабораторийн судалгааны аргын хувьд ямар аргаар хийж байгаагаас шалтгаална. Маш олон төрлийн арга бий.
-Хамгийн хямд арга гэвэл?
-Хамгийн хямд, гэхдээ цаг хугацаа их шаардагддаг арга гэвэл, бактериар дамжуулж болно. Гол нь бактери байгаль дээр байдаг, өвчин үүсгэгч биш байх ёстой. Манай монголчууд бактери гэхээр сүнсээ зайлтал
айдаг хүмүүс. Гэтэл бидний эргэн тойронд хэдэн сая бактери байдаг. Хортойгоосоо хоргүй нь олон. Эдийн засгийн тооцоог гаргах хэцүү л дээ. Нэг ургамалд дор хаяж хоёр жил зарцуулах жишээтэй. Селекцийн аргаар шинэ сорт гаргахад 15 жил шаардлагатай.
-Шинэ сорт гаргах нь хувиргасан амьд организм болжтаарч байна уу?
-Нэг ёсондоо тэгж ойлгож болно. Гэхдээ буудай буудайтайгаа эрлийзжиж байна гэсэн үг. Ер нь бол бүх амьд организмыг хооронд нь хувиргаж болно гэж шинжлэх ухаанд үздэг.
-Тэгвэл хар, шар арьстай хүний дундаас төрсөн хүүхэд генийн инженерчлэлийн үр дүн гэсэн үг үү?
-Энэ бол хүн гэдэг популяц дотроо явагдана. Хүүхдийг хөхөөрөө хоолловол дархлаа нь сайжирдаг. Тэгвэл энэ дархлаа сайжруулдаг лактофен гэдэг уураг малын сүүнд нийлэгждэггүй. Тэгэхээр хүний лактофен уургийг үйлдвэрлэж байгаа генийг селекцийн аргаар, эсвэл хөхний сүүнээс нь ялгаж аваад цагаан будаанд оруулж болно. Үүний үр дүнд цагаан будаан дотор хүний дархлаа сайжруулдаг лактофен уураг үйлдвэрлэгдэнэ гэсэн үг.
-Хүнсний хэрэглээний ихэнх нь, кофе, чихэр, цайнаас эхлээд бараг 90 гаруй хувь нь хувиргасан гэдэг мэдээлэл байдаг?
-Энэ бол өрөөсгөл ойлгопт. Хүмүүс биотехнологийн хор уршгийг хими технологийн хор уршигтай хольж хутгаад байна. Эдгээр нь хоёр өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. 19-р зуун бол хими технологийн зуун байсан. XX зууныхан үүний хор уршгийг маш их хэмжээгээр хүртсэн. Бүх төрлийн будаг шунх, угаалгын бодис, амт, үнэр оруулагч, ургамлын хор гээд химийн найрпагатай өчнөөн зүйл байна. Эдгээр нь усанд удаан уусдаг бүтээгдэхүүн. Усанд удаан уусч байгаа юм чинь хүний биед ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Үүний ужиг нь өнөө үед хорт хавдар хэлбэрээр илэрч байгаа юм биш үү. Ер нь бол хими технологийн ололт амжиптыг хэрэглэхгүйгээр өнөө үед амьдрах хэцүү. Гэхдээ тунг нь тааруулах шаардлагатай. Цагаа тулах юм бол хими технологи нь биотехнологиосоо аюултай.
-Таны хэлснээр тэгвэл хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж ойлгож болох нь ээ?
-Би ярианыхаа эхэнд хэлсэн. Эрсдэлтэй гэдгийг ямар ч эрдэмтэн батлаагүй. Хүмүүс өөрийнхөө мэдэхгүй зүйлээс их айдаг. Харшил ихэссэнийг генийн инженерчлэл, биотехнологи, хорт хавдрын тоо нэмэгдсэнийг хувиргасан амьд организмаас боллоо гэдэг. Хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхээр дагаад хүн өөрчпөгдөх юм шиг зүйл ярьж, боддог нь хамгийн инээдтэй. Дээр яригдаад байгаа зүйлийг судлаагүй эрдэмтэн байхгүй.
Хүн өдөр тутамдаа бүх төрлийн хүнсний ногоо, мах, гурилыг хэрэглэдэг. Хонины махыг бид хэдэн мянган жил хэрэглэж ирсэн. Гэтэл тэр махан дотор ургамлын болон хонины өөрийнх нь ген байдаг. Үнэхээр хүн тэр генийг идээд өөрчлөгддөг юм бол бид аль хэдийнэ өөрчлөгдчихсөн байх ёстой. Тэгвэп ямааны мах идээд ноолуур шиг нь зөөлөн үстэй болно биз дээ. Хэзээ ч тийм юм байдаггүй.