Улстөрийн нөхцөл байдлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулна
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ.
2012.12.11

Улстөрийн нөхцөл байдлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулна

УИХ дахь МАН-ын гишүүд улстөрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдлын талаар хуралдаж, бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, С.Бямбацогт нар мэдээлэл хийсэн юм. Хөдөлмөрийн тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэл­цэхтэй холбогдуулан гишүүд санал солилцсон байна.

УИХ-ын гишүүн С.Бям­бацогт “Яам, агент­лагийн тоог нэмэгдүүлэхгүй гэж хэлж байсан Засгийн газар шинээр Хөдөлмөрийн агент­лаг байгуулж, аймаг бүрт хөдөлмөрийн хэлтэстэй болох гэнэ. Цомхон чадварлаг ажил­лана гэсэн мөртлөө эсрэгээрээ хууль зөрчиж байна” гэв. Тэд аймгуудын хэлтсийн удирдлагуудыг тухайн аймгийн Засаг дарга томилох биш Засгийн газраас томил­дог болох талаар ярил­цаж байгааг буруу гэж үзжээ. Орон нутгийн төсвийг өөрс­дийнх нь эрх мэдэлд шилжүүлсэн хэрнээ тухайн аймгийн Засаг дарга агент­лагийнхаа дарга нарыг томилохгүй байх нь утгагүй зүйл хэмээн үзэж байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн Д.Оюун­хорол “МАН УИХ-д бүлэггүй учир байнгын хо­роодын хуралдаанд суух нь утгагүй зүйл болчихоод байгаа.

Мөн МАН-ын гишүүдийн зүгээс улстөрийн нөхцөл байдалтай холбогдуулан АН-тай хамтарсан ажлын хэсэг бай­гуулж, асуудлыг нэг мөр шийд­вэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Ажлын хэсгийнхэн хам­гийн гол нь, МАН-ын бүлгийг баталгаажуулах, зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлаар ярилцаж, зөв­шилцөж тодорхой ший­дэлд хүрэхийн төлөө ажиллах гэнэ. АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын чуулганаар МАН-ын бүлэг байгуулах асууд­лыг УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг батал­гаажуулахтай хамтарч хэлэл­цэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэвч МАН-ынхны хувьд нэн тэргүүнд бүлгээ ба­тал­­гаажуулахыг эрх баригч­даас хүсч байгаагаа хэллээ.

УИХ-д бүлэгтэй бо­лох асуудлыг дөрвөн сар хү­лээлээ. Тиймээс АН-ын бүлэг­тэй хамтарсан ажлын хэсэг байгуулж ярилцъя гэж шийд­сэн. Нэн тэргүүнд бүлэг бай­гуулах асуудлыг шийд­вэр­лэхийг уриалж байна” гэлээ.

Мөн “Чингис бонд” нь Монголын ард түмэнд зээлийн өрийн бичиг болгож авч буй зүйл. Тиймээс энэ асуу­далд хариуцлагатай хандах ёстой гэж үзэж байгаа ажээ. Хүү нь хоногоор явж буй энэ мөнгөний урсгалыг яаж үр дүнтэй ашиглах вэ гэдэгт цөөнхийн хяналт тавих шаардлагатай байгааг ч хэлж байв.