С.Одонтуяа: Манай намын бүлэг СЕХ-ы шийдвэрийг хүндэтгэж байгаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2012.12.03

С.Одонтуяа: Манай намын бүлэг СЕХ-ы шийдвэрийг хүндэтгэж байгаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай АН-ын бүлгийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн талаар тодрууллаа.

-Сая бүлгийн хурлаар ямар асуудлыг авч хэлэлцэв ээ. УИХ-ын зарим гишүүнийг тангараг өргөх асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Намын бүлгийн хурлаар бонд болон орон нутгийн сонгууль, ардчиллын баярын өдрүүдийг тэмдэглэх тухай, мөн зарим гишүүнийг УИХ-д тангараг өргөх асуудлаар тус тус хэлэлцсэн.

Бид УИХ-ын зарим гишүүнийг тангараг өргөх асуудал дээр энэ долоо хоногийн чуулганаар шийдвэрлүүлж, оруулахаар шийдвэрлэсэн байгаа. Энэ удаагийн чуулганаар ардчилсан намын хоёр гишүүн М.Зоригт,  Г.Батхүү болон Монгол Ардын намын хоёр гишүүний тангараг өргөх асуудал орж ирэх байх аа.  

-Чуулганы хуралдааны ирцийг яаж бүрдүүлэх эсэх талаар танай намын бүлгийн хурлаар юу гэж ярьсан бэ?

Манай намын зүгээс Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хүндэтгэж, энэ асуудлыг шийдэх эсэхийг хэлэлцэх асуудалдаа оруулсан. Монгол Ардын нам оролцохгүй гээд хоёр гишүүний тангаргийг дахиад өргүүлэхгүй байх эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-МАХН-МҮАН шударга ёс эвслийн зүгээс Э.Батшугарыг Ц.Оюунбаатарын оронд тангараг өргөх ёстой гэж үзэж байгаа. Энэ тал дээр та юу гэж бодож байна?

Ц.Оюунбаатар гишүүнийг Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэр гаргасан учраас хэзээ ч тангаргаа өргөхөд болно гэж үзэж байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал чуулганы хуралдаантай давхцах юм бол МАХН чуулганд оролцохгүй байх гэсэн зүйл яригдаад байгаа. Яг одоогоор хэлж мэдэхгүй байна.

Ярилцсанд баярлалаа.