2012.09.25

Ван Лицзюнь 15 жилийн ял авсандаа нам засагтаа талархаж байгаагаа илэрхийллээ

new photo

Хятадын том хотын цагдаагийн газрын тэргүүн асан Чунцины намын хорооны хуучин нарийн бичгийн дарга Бо Силайн хамтран зүтгэгч байсан Ван Лизюнийг шоронд 15 жилээр хориж шийтгэх тогтоол гаргав. Түүнээс гадна улс төрийн эрхийг нь нэг жилээр хассан байна. Б

ританийн бизнес эрхлэгч Нил Хейвудийн амь насанд халдсан эргэн тойрны шуугиан маргаан бай болсон Чунцины хуучин түшмэлийг АНУ-д шилжин хоргодох гэсэн оролдлого, авилгал, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг ялаар яллав. Ван Лизюнийг шийтгэлийн бүх зүйл ангиар ялласан хийгээд маш ноцтой хэрэг явдал гэм бурууг нь хүндрүүлсэн гэж шуун таслах ажиллагаа явагдсан Чэнду хотын шүүхийн мэдэгдэлд өгүүлжээ. Үүний хамт тэр Хейвудийн амь насанд халдсан гэмт хэргийг мөрдөн байцаахад тусласныг харгалзав. Ван Лизюнь Бо Силайн гэргий Гу Кайлай Британийн иргэнийг хорооход ямар үүрэг гүйцэтгэснийг мөрдөн байцаагчдад мэдээлжээ.

Шүүх Ван Лизюнийг авилгалын ялаар ес, хууль ёсыг хортойгоор ашигласан тул долоо, албан тушаалаа урвуулан ашиглаж, гадаадад шилжин хоргодохыг оролдсон ялаар тус тус хоёр жилээр шоронд хорив. Харин Гу Кайлайг Британийн иргэнийг хөнөөсэн ялаар цаазаар авна. Гэвч шийтгэх тогтоолыг гүйцэтгэх хугацааг хойшлуулсан юм. Бо Силай «намын сахилгыг ноцтой зөрчсэн тул» одоо хорионд байна. Ван Лизюний хэлснээр Бо Силайн гэргийн аллагад хамаатайг түүнд мэдээлэхийг оролдсон аж.

Ван Лизюн дөрөвдүгээр сард АНУ руу зугтан гарахыг оролдож, Америкийн консулын газар 33 цаг байсан юм.  Ван Лицзюнийн хувьд шүүхийн шийдвэрийг богино хугацаанд гаргалаа. Ван Лицзюнь дөрвөн хэрэгт буруутайг тогтоох ажлыг хоёрхон өдөрт амжуулсан бөгөөд долоо хоногт багтаан хэргийг нэг тийш нь болгосон байна. Хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалаа орхин гадаад улс руу зугтахыг оролдсон, хуулийг атгаг санааны үүднээс зөрчсөн гэсэн хэргээр чунцин хотын хууль сахиулах системийн удирдагч асныг ялалсан байна.

Түүнийг 15 жилээр ялалсан нь шинжээчдийн үзэж байгаагаар хүлээж байсны дагуу маш хөнгөн ял юм. Ван Лизюн ч үүнийг хүлээн зөвшөөрч, хайртай нам засгаасаа уучлал гуйж хөнгөн ял оноосонд баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.

Бо Силайн эхнэр Гу Кайлайн хэргийг илчилэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж мөрдөн байцаагчдын ажилд тусалсан тул Ван Лицзюньд хөнгөн ял оногдсон бололтой. Ван Лицзюнь нь Гу Кайлайг бодвол төрийн жирийн албан хаагч байгаагүй, хятадын аврага том хотын хууль сахиулах байгууллагыг хариуцаж байсан гэсэн утгаараа шүүх хуулийн талаас нь авч үзвэл ихэд зөөлөн хандсан бололтой. “Гадаад улс руу оргох гэсэн” зүйл ангиар Ван Лицзюнь дөнгөж хоёрхон жилийн ял авсанд анхаарал хандуулж байна.
Ван Лицзюньд эх орноосоо урвах гэсэн санаа байгаагүй гэж ажиглагчид урьд нь үзэж байсантай таарч байна. Бо Силайгийн эхнэр Англи улсын иргэн Нил Хейвудын амь насыг хороосон мэдээлэлийг Ван Лицзюнь мэдэж байсан учраас амиа хоохойлохыг л оролдсон гэж зарим судлаачид дүгнэж байгаа юм.
Мөн тэрбээр нилээд боловсролтой ухаалаг хүн учраас улс орны дээдсүүдийн хоорондох харилцаа болон улстөрийн системтэй холбоотой ямар нэгэн чухал мэдээлэлийг тэр Америкчуудад өгөөгүй, үүнийг ч шалгасан бололтой. Ван Лицзюнь ятгалагад автаж, нэг хоногийн дараа консулын газрыг орхисон юм. Ингэснээр тэр төр засагт сайн дураараа бууж өгч байгаагаа харуулж, илүү хүнд ялнаас мултрах гэсэн түүний арга заль байсан байж ч болно.

Бо Силайгийн гэр бүлийг тойрсон хэрүүл маргаанаас болж намын нэр хүнд нилээн уналаа. Ийм учраас Ван Лицзюнийг шүүх ажиллагааны тухай албан ёсны мэдээллүүдэд Чунцинийн намын удирдагчийг нэрээр нь нэг ч удаа дуудаагүй байна. Ван Лицзюнь нь Бо Силайтай зөрчилддөг байсан ба намын удирдагч цагдаагийн нөхрийг алгадаж байсан байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүллээ. Синьхуа хорооны мэдээнд түүний нэрийг ч, албан тушаалыг ч бичээгүй бөгөөд “тэр үеийн Чунциний намын хорооны гол хариуцлагатан” гэж бичсэн байна.

Энэ нь гол гэмт хэрэгтний нэр нь хамгийн сүүлд арай гэж мэдэгддэг детектив романыг л санагдуулж байна. Тун удахгүй Бо Силайн ээлж ирнэ гэдэгт судлаачид итгэлтэй байна. Гэхдээ Гу Кайлай, Ван Лицзюнь нарыг шүүсэн ажиллагаа нь Бо Силайг эрүүгийн хариуцлагад татах үндэс нь болж байгаа юм гэхдээ ийм зүйл болохгүй гэж зарим нэг шинжээчид үзэж байна. “Богийн хэрэг” дээд удирдалуудын дотор ширүүн маргаан үүсгэж байгаа бололтой. Намын нэр хүнд, нийгмийн тогтвортой байдлыг хадгалахын тулд намын ТХ-ны гишүүн асныг эрүүгийн гэмт хэрэгт татахгүй бололтой.
Ойлгомжгүй асуудал нилээд олон байх шиг байна. Жишээ нь, орлогч сайдын түвшингийн түшмэл Ван Лицзюнь нь дээд албан тушаалын эхнэрийн гэмт хэргийг мөрдөн байцааж байхад яагаад өршөөлгүй хандсан бэ? Амиа хоохойлохын тулд Америкийн консулын газар руу зугтахаас өөр арга Ван Лицзюньд байгаагүй бололтой. Хэрвээ энэ хятад түшмэл Америкийн консулын газар руу гүйгээгүй бол Англи улсын иргэн Нил Хейвудын аллага хэзээч илрэхгүй байх магадлалтай юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.