Ө.Энхтүвшин: Улсын Их Хурлын гишүүн
2012.11.30
Н.Энхболд: Хууль бус зүйлийг бид дэмжээд сууж чадахгүй
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагт эхлэх ёстой ч чуулганы танхимд гишүүд орж ирээгүй байна. Өвөрхангай аймгаас УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх асуудлыг МАН-ын гишүүд хүчтэй эсэргүүцэж буй юм.
Мөн МАН-ын байр суурийг ч МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэлийн гишүүд дэмжиж буй юм. АН, ИЗНН-ын гишүүд танхимд орж ирсэн ч чуулган хуралдах ирц бүрдэхгүй. “Шударга ёс” эвсэлийн дэмжлэгтэйгээр ирц хүрэх ёстой юм байна. Чуулган өнөөдөр хуралдахгүй бол хоёр долоо хоног чуулган хуралдахгүйд хүрээд байгаа юм.