“Н.Энхбаярыг улс төрийн тав дахь хэлмэгдэгч бүү болгооч” гэв
МАХН-ын төв байр хурлын танхим
2012.11.28

“Н.Энхбаярыг улс төрийн тав дахь хэлмэгдэгч бүү болгооч” гэв

Хоёр хоногийн дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх  авч хэлэлцэхээр болсон билээ.

Харин өнөөдөр МАХН-ын "Шударга ёсны хувьсгалт" Үндэсний нэгдсэн оюутны холбоо, намын эмэгтэйчүүдийн холбоо, ахмадын холбоо хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 Тэд өнөөдөр “Ард түмний ерөнхийлөгчөө аварья” хөдөлгөөний дор 100.000 хүний гарын үсгийг цуглуулсан бөгөөд үүнийгээ дээд шүүхэд гардуулж өглөө. Ямартай ч ард түмний ерөнхийлөгчийг улс төрийн тав дахь хэлмэгдүүлэлтэд өртөхгүй хэмээн итгэж байгаагаа намын ахмад гишүүн хэлсэн юм.

 100.000 хүний гарын үсгийг  дээд шүүхэд гардуулж өглөө.

“Гэсэн ч Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагууд удаа дараа Н.Энхбаяр даргын шүүх хурлыг улс төрийн илт нөлөөтэйгээр зохион байгууллаа. Энэ удаа ч мөн адил шүүх хурлыг 7 хонгийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч болон олон нийтэд мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчин орон нутгийн сонгуультай давхцуулан зарласан байна.

Тиймээс бид аянд нэгдсэн иргэдийн гарын үсгийг 5 хуваан Ерөнхийлөгч, Ерөнхий Прокурор, дээд шүүхийн Ерөнхий зөвлөл, Сүхбаатар дүүргийн шүүх, НҮБ-ын хүний эрхийн хороо зэрэг байгууллагуудад илгээж энэ удаагийн шүүх хуралд улс төрийн нөлөө үзээлэхгүй байхыг хүсэж байна. Гарын үсгийг гардуулах ажил 11-р сарын 28, 29 -ны өдрүүдэд үргэлжилнэ” хэмээн аяны ерөнхий зохицуулагч Д.Мөнхтөр мэдэгдсэн.