Энэ жилийн анхны IPO амжилттай болголоо
2012.04.25

Энэ жилийн анхны IPO амжилттай болголоо

Э-Транс Ложистик ХК-ын IPO-г өчигдөр хөрөнгийн зах зээлд дээр арилжлаа.2012 оны анхных гэдгээрээ онцлогтой бөгөөд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхолыг ихээхэн татсан, эрэлт ихтэй IPO болсон байна. Э-Транс Ложистик компани хөрөнгийн зах зээлд 7 сая 700 мянган ширхэг хувьцаа гаргажээ. Харин худалдан авахаар 13 сая 192 мянган ширхэг захиалга ирсэн нь зах зээл дээрх нийлүүлэлтээс эрэлт нь 41.6 хувиар илүү байгааг харуулж байна.Уг үнэт цаасыг 120 төгрөгийн доод, 135 төгрөгийн дээд үнэтэй олон нийтэд санал болгожээ.

Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн 70 гаруй хувийг гүйцэтгэж, дотоодын зах зээл дэх хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70-80 хувь, барилгын материалын нийлүүлэлтийн 90-95 хувь Э-Транс Ложистик ХК-ын Замын-Үүдийн олон улсын боомтоор дамжин өнгөрдөг. Э-Транс Ложистик компани үйл ажиллагаагаа өргөтгөн нэг цэгийн үйлчилгээний байгууламж барих, ачаа шилжүүлэх ажлыг хөнгөвчлөх тоног төхөөрөмж нэвтрүүлэх зорилгоор олон нийтэд үнэт цаасаа санал болголоо.

Ингэснээр тус компанийн үйл ажиллагаа даруй 20-30 хувиар өсч, гар ажиллагааг хөнгөвчлөн мехникжуулж, вагон ашиглалтын хугацаа 50 хувь буурч, вагон эргэлт, ашиглалтыг ихэсгэх боломж нээгдэж байна.Э-Транс Ложистик ХК-ын андеррайтерыг МХБ-ийн гишүүн “БиДиСек” ХК хийж гүйцэтгэжээ.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.