Оросын банкууд буяны ажилд долоон тэрбум рубль хандивлажээ
Их олж, их баяжих тусам хүн эсвэл байгууллага нь улам өгөөмөр, өглөгч болох ёстой гэж олон нийт үздэг, бур шаардаж байдаг нь нууц биш. Өглөг, буяны "CAF" сангийн гаргасан мэдээгээр Оросын хамгийн том 50 банк нь өнгөрч байгаа жилд буяны ажилд долоон тэрбум орчим рубль хандивласан байна. Энэ тавин банкны цэвэр ашиг нь 581 тэрбум рубль байсан юм.
Гэхдээ олон нийт, буяны ажилд 1,83 тэрбум рубль хандивласан "Сбербанк"-ы хувьд энэ хөрөнгө нь ашгийн ердөө 0,32 хувь болсон байх юм.
Өөрөөр хэлбэл банкууд дунджаар ашгийнхаа 1,17 хувийг буяны ажилд хандив болгон өргөжээ.Эдгээр том банкууд дотроос "Сбербанк", "ВТБ", "Газпром" банкууд өргөсөн мөнгөний хэмжээгээр хамгийн өгөөмөр. Харин олон нийт, буяны ажид зарцуулсан хөрөнгийн эзлэх хувиараа "Уралсиб" банк, "Ханты-Мансийн банк", "Москвагийн үйлдвэрлэлийн банк" гэсэн банкууд ашгийн 20 хувийг өгч хамгийн өгөөмрөөр тодорчээ.
Ямартай ч Оросын том банкнуудын олон нийт, өглөг буяны ажилд зарцуулдаг хэмжээ нь Өрнөдийн том банкуудынхтай бараг адил болсныг мэргэжилтнууд онцолжээ. Өрнөдийн банкнууд ашгийнхаа 1,01 хувийг буяны ажилд зарцуулдаг байна.