Египет улсын ерөнхийлөгч Мохамед Мурси
2012.11.16
Египет улсад 6,4 тэрбум ам.долларийн тусламж үзүүлнэ
Европын холбооноос таван тэрбум евро буюу 6.4 тэрбум ам.долларын мөнгөн тусламжийг Египетийн Засгийн газарт үзүүлэхээр болсон талаар CNN агентлаг мэдээлэв. Зээл тусламжийн талаар хүсэлтийн тус улсын Ерөнхийлөгч Мохамед Мурси Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын Бүтээн байгуулалт хөгжлийн банкнаас хүссэн аж.
Европын холбооны гишүүн орнуудаас үлдсэн нэг тэрбум еврог гаргуулахаар тохиролцжээ.
Улмаар дээрх банкуудаас дөрвөн тэрбум еврог гаргуулах гэж байгаа.
Зээл авч буй тус улсын Ерөнхийлөгч Мохамед Мурси "Хүнд хэцүү үед зээл олгосон банкууд болон евро бүсийн гишүүн орнуудад талархаж буйгаа илэрхийлмээр байна. Та бүхэн манай улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр орууллаа" хэмээжээ.