“Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаагдлаа
УИХ-ын чуулган /2012.10.12/ “Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/
2012.10.12

“Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаагдлаа

“Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Уг тогтоолын төсөлд УИХ-д өргөн мэдүүлэгдсэн боловч Улсын Их Хурлын 5 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж амжаагүй зарим хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай тусгасан бөгөөд уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм.

Тус Байнгын хороо өргөн мэдүүлэгдээд шийдвэрлэгдээгүй байгаа нийт 34 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн заримынх нь хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг авах шаардлагатай гэж үзжээ.

Д.Оюунхорол гишүүн: Гэр бүлийн хууль бол нийгмийн захиалгат хууль юм

Байнгын хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хорооны дарга Ш.Түвдэндорж танилцуулсны дараа гишүүд асуулт асууж эхэлсэн. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, хуулийн төсөл санаачилсан гишүүнээс санал авалгүйгээр буцаах тухай шийдэж болохгүй. Гэр бүлийн хариуцлагыг чангатган, хүүхдийн эрхийг хангахаар Гэр бүлийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийг буцаан татмааргүй байна. Төрийн албаныб тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль байгаа.

Гадаадад сайн боловсрол эзэмшсэн залуучууд төрийн албан хаших боломжгүй байдаг. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулан мэдлэг боловсролтой залуусыг төрдөө ажиллуулах зохицуулалтыг хийх учиртай юм. Эдгээр хуулийн төслийг яагаад буцаах болсон юм бэ хэмээн лавласан.

Тус байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийн тайлбарласнаар Гэр бүлийн хууль болон Төрийн албаны тухай хуулийн хувьд хууль санаачилсан гишүүдийн олонхийнх нь УИХ-ын гишүүн байх бүрэн эрхийн хугацаа дууссан учир төсөл санаачлагчдад буцааж байгаа  ажээ.

С.Бямбацогт гишүүн өөрийн санаачилсан хууль хаана явж байгаа талаар асуулт асуув

Хэд хэдэн гишүүн хэлэлцэх шаардлагатай хуулийн төслийг буцааж байгаад шүүмжлэлтэй хандсан бөгөөд эцэст нь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж энэхүү асуудлыг байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцээд оруулж ирэх горимын санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.