Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталснаар УИХ ээлжит бус чуулганаа өндөрлүүллээ
2012.09.18

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталснаар УИХ ээлжит бус чуулганаа өндөрлүүллээ

Мягмар гарагийн  \2012.09.18\ УИХ-ын чуулганы үдээс хойшхи  хуралдаанаар үлдсэн гурван асуудлыг хэлэлцэх байсан. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан саналын дагуу УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг намрын чуулганаар хэлэлцэхээр боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун  нар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг дэмжиж саяхан 25 гишүүн гарын үсэг зурсан. Цаашид олон ч гишүүн зурна.

Үнэхээр гэрээг өөрчлөх шаардлага байгаа учраас нэгдсэн. Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин их зэс молибдений нөөц, хорин таван Броуголдыг нийлүүлсэнтэй тэнцэх нөөцтэй орд. Ашиггүй гэрээ гэдгийг УИХ-ын судалгаа ч харуулж байгаа, эх оронч эрдэмтдийн судалгаа ч харуулдаг.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар байр сууриа илэрхийлэв

 

Зарим нэг жишээ татахад тус гэрээнд манай тал рояльтын татварыг таван хувиар тогтоосон.

Гэтэл хөрөнгө оруулагч тал зөрүүлээд менежментийн зургаан хувийн татварыг борлуулалтын орлогоос авна. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулагчид НӨАТ, экспортын татвар төлөхгүй.

Эцэст нь Монгол Улс 34 хувиа хүүтэйгээ буцаан худалдаж авахаар байгаа. Долоон төрлийн татварыг 30 жилийн хугацаатай царцаасан. Тийм учраас гэрээг өөрчилье гэж байгаа юм гэлээ.


Үүнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариулт өгсөн юм, Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос илүү нь гэрээг өөрчлье гэж саналаа өгөх ёстой. Гэвч ийм санал гараагүй хэмээн тайлбарлав.

УИХ-ын дэд дарга С.Баярцогт: Оюунтолгойн гэрээний талаар Шинээр сонгогдсон гишүүд бүрэн мэдээлэлгүй, хуучин гишүүд асуудлыг зориудаар гуйвуулж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, 30 жилийн дараа Монголчууд 6 тэрбум долларын өртэй болно, тийм л өр тооцогдоод явж байгаа. Ийм учраас гэрээг яах аргагүй сайжруулъя гэж УИХ-ын 57 дугаар тогтоолоор шаардсан.

Зөвхөн Монгол Улсад ашигтай байх ёстой гэж тулгаагүй харилцан ашигтай байх зарчмыг ярьж байна.

Эцсийн дүнд бид бусдад өмчөө ашиглуулсныхаа төлөө өрөнд орно гэдэг зүйд нийцэхгүй гэсэн бол УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Шинээр сонгогдсон гишүүд бүрэн мэдээлэлгүй, хуучин гишүүд асуудлыг зориудаар гуйвуулж байна. Үүнийг ганцхан гэрээгээр шийдвэрлэх боломжгүй.

Хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваах, урьдчилсан төлбөрийн, хувийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхийг хориглох гэрээ зэрэг дөрвөн гэрээгээр зохицуулагддаг.

Гэрээ байгуулах үеийн бүх материалыг гишүүдэд өгнө. Асуудлыг цогцоор нь өргөн цар хүрээгээр харж, шийдэх үүднээс эргэж харъя гэсэн хариулт өгөв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашигтай байх ёстой гэж тулгаагүй харилцан ашигтай байх зарчмыг ярьж байна

Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой, гишүүд ижил түвшний мэдээлэлтэй болох хэрэгтэй. Засаж, тодорхой болгох зүйл байгаа нь үнэн хэмээн байр сууриа илэрхийлэв.

Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон 57 \80,3 хувь\ гишүүний 43 \75,4 хувь\ нь дэмжнээр Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдлаа.

Дараа нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь  батлав. Төрийн байгуулалтын байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах зарчмын зөрүүтэй санал гарсны дагуу гишүүд \63.8 хувь\ ийнхүү дэмжлээ.

 Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сарын 05-нд эхэлнэ.

УИХ-ын дарга З.Энхболд 2012 оны УИХ ын Ээлжит бус чуулганы хааж хэлсэн үг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.