Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ
Шатахууныг тээвэрлэх болон агуулах сав
2012.11.12

Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ

УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн доод хэмжээг 120 мянган тонн буюу 2 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх, мөн шатахууны нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан байдаг.

Гэсэн хэдий ч дээрх шийдвэр хэрэгжээгүй, 2008 оноос хойш компанийн нөөцийн хэмжээ шинэчлэгдээгүй, энэ хугацаанд шатахуун импортлогч компаниудын тоо нэмэгдсэн, шатахууны хэрэглээ өссөн учраас нөөц бүрдүүлэх компаниудын нэрс, нөөцийн нэр төрөл, хэмжээг шинэчлэх шаардлагатай болжээ.

Иймээс Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 20 хоногийн нөөцтэй байсныг Засгийн газраас улсын нөөц болон компанийн нөөцийг тус бүр 30 хоногийн хэрэглээг хангахуйц хэмжээнд хүргэж нийт 60 хоногийн нөөц болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дээрх тогтоолын хэрэгжилтийг 2013 оны 3 дугаар сарын 1-ний дотор хангуулж, жил бүрийн 8 дугаар сард гүйцэтгэлийг хэлэлцдэг байхаар тогтлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.