УИХ-ын 2012.11.09 ны хуралдаанаар дараах хуулийг хэлэлцэж баталлаа
2012.11.09

УИХ-ын 2012.11.09 ны хуралдаанаар дараах хуулийг хэлэлцэж баталлаа

Өнөөдөр /2012.11.09 өдөр/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох         тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх талаар санал хураасаж хэлэлцэхээр боллоо. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬтанилцууллаа.

Хүний дархлал хомсдолын вирусын халдвар 2012.10.23 байдлаар Монгол улсад нийт 115 тохиолдол бүртэгдсэн байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцууллаа.

Хууль санаачлагчийн болон байнгын хорооны санал дүгнэлтэй холбогдуулан асуух асуулт гараагүй ба үг хэлэх гишүүн байхгүй байлаа.

хуулйин төсөлүүдйин анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлээ

 “Монгол Улсаас Бүгд Найрамдах Кени Улстай  дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг сайд танилцууллаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж танилцууллаа.

“Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцууллаа.

Хэлэлцэх асуудлын хүрээнд Г.Баярсайхан гишүүн А.Гансүх сайдаас асуулт асууж хариултай авсан бол С.Бямбацогт гишүүн хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлсэн юм.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.