АНУ-ын дараагийн Төрийн нарийн бичгийн дарга хэн вэ?
Жон Керри, Хиллари Клинтон
2012.11.09

АНУ-ын дараагийн Төрийн нарийн бичгийн дарга хэн вэ?

Барак Обама сонгуульд ялалт байгуулсан нь тус улсын Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт аж­­лаасаа чөлөөлөгдөх шийд­вэрт огт­хон ч нөлөөлсөнгүй. Энэ талаар Америкийн Төрийн депар­та­ментын төлөөлөгч Вик­тория Нуланд мэдэгдлээ.

Тэрбээр “Төрийн нарийн бич­гийн дарга Хиллари Клинтоны төлөвлөгөө огт өөрчлөгдөөгүй. Тэ­р дараачийн залгамжлагчаа хү­лээн авчихаад хувийн амьдралаа бодно гэж хэлж байсныг та нар сонссон биз ээ” хэмээжээ.

Хиллари Клинтон Обамаг тангараг өргөх хүртэл буюу ирэх оны нэгдүгээр сар болтол ажиллах юм байна. Харин Клинтоны дараагийн Төрийн нарийн бичгийн дарга хэн байх талаар асуухад Нуланд “Үүнийг Ерөнхийлөгч өөрөө шийднэ” гэжээ.

Гэхдээ Сенатын гадаад бодлогын хорооны дарга Жон Керри түүнийг залгамжлах магадлалтай байна. Хэдий тийм ч Керри энэ албан тушаалд томилогдвол бүгд найрамдахчууд энэ суудлыг эзлэх магадлалтай. Түүнчлэн НҮБ дэх АНУ-ын Элчин сайд Сьюзан Райсыг томилж магадгүй байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.