2012.10.24

Бүгд Найрамдах Кени улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг өргөн барилаа

Засгийн газраас УИХ-ын даргад Бүгд Найрамдах Кени улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг өргөн барьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын гишүүн бүх орнуудтай дипломат харилцаа тогтоох чиглэл өгсний дагуу Засгийн газар манай улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн 45 улстай харилцаа тогтоох асуудлыг Нью-Йорк дахь БТГ-аар дамжуулан холбогдох талуудад тавьсан байна.

Дипломат харилцаа тогтоох тухай манай саналыг дэмжиж байгаагаа Бүгд Найрамдах Кени улс 2011 оны зургаадугаар сарын 17-ны өдөр илэрхийлжээ.

Улмаар өнгөрсөн онд Засгийн газар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус зөвшилцөн дэмжсэнээр Кени улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд 2012 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зураад байгаа. Тиймээс Кени улстай дипломат харилцаа тогтоох УИХ-ын тогтоолын төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Засгийн газраас хүслээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.