Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох чиглэлийг өгсөний дагуу манай улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн 45 улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг Нью Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан холбогдох талуудад тавьсан ажээ.
Энэ удаад Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг оруулж ирж байгаа бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ.