Ц.Дамдинсүрэн: 2021 он гэхэд ураны ордоо ашиглаж эхэлнэ
-Цацраг идэвхт ашигт малтмал гэж гоу юм бэ. Уран гээд яриад байдаг. Атомын цахилгаан станцын гол түлш, атомын бөмбөг үйлдвэрлэхэд ашигладаг гэдгээс өөр нарийн зүйл мэдэхгүй. Энэ талаар уншигчдад тодорхой ойлголт өгөхгүй юу?
-«Цацраг» идэвхит ашигт малтмал» гэж уран болон төрийн бүлгийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс бодисын хуримтлалыг хэлдэг. Цөмйийн материал гэдэг нь цөмийн зэсвэгт хэрэглэгддэг урал, плутопийн изотоп бүхий зүйлсийг хэлдэг л дээ. Үүнд уран, торий, плутоний, висмут, газрын ховор элемент багтдаг юм. Цөмийн тусгай материалд зэвсэгт хэрэглэгддэг плутоний, уран-233, баяжуулсаи уран-235 ордог. Цөмийн зэсвэг болон цөмийн эрчим хүчний түлшний үндсэн түүхий эд ураныг 1789 онД Германы химич М.Кланрот нээсэн байдаг.
1896 ондуран цацраг идэвхт чанартай болохыг Францын физикч Анри Беккерэл, түүний задралын бүтээгдэхүү" «Радий» хэмзэх өндөр цацраг идэвхт элементийг Полыпййн эрдэмтон Mapira Кюри Склаяовскзя 1898 онд тус тус нээсэн. Ураны доминл задралын дүнд «хар тугалга-214», «вйсмут-214», «полоний-214» болоц «радол-222» зэрэголонцадраг идэвхт изотопууд үүсдэг онцлогтой. Урани задралын дүнд үүссэн цацраг идэвхт изотопуудаас амьд организмд хамгийн хортойгоор нөлөөлдөг нь радон. Радон нь хийн байдалтай орших ба амьсгатын замаар амьд организмд орж дотоод ошрлага үүсгэдэг. Иймээс ураны хүдрийг ашиглах асуудал төр, засгийн онцгой алхааралд байдаг.
-Дэлхийн ураны нөөцийн дөрөвний нэг хувь нь Монголд байна гэж ярьж бичээд б Ураны нөөцийг хаанаас хэд хэзээ илрүүлсэн юм бол?
-2007 онд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах ордуудын жагсаалтыг баталсан байдаг. Энэ жагсаалтад Мардай, Дорнодын Гурванбулгаас илэрсэн ураны орд орсон. Өнөөдөр нөөц нь тогтоогдоод албан ёсоор бүртгэгдээд байгаа газар энэ. Түүний хажуугаар ч жижиг илэрцүүд бий. Гэхдээ цаашдаа том жижгээс үл хамааран уран л илэрсэн тохиолдолд стратегийн орд газарт хамаатуулах бодлого баримталж байгаа. Ашигт малтмалын газраас хайгуул, олборлолтын зөвшөөрөл авдаг. Одоо тэгэхээр Цөмийн энергийн газраас давхар зевшөерөл авах учиртай. Өнөөдрийн байдлаар 15 компани зөвшөөрөл аваад явж байна.
-Зарим мэргэжлийн геологчид хэлдэг л дээ. Нүүрс олборлох явцад ураны илэрц гарч ирлээ гэхэд төр энэ бүгдэд оролцоод ирэхээр хүмүүс ураны талаарх мэдээллээ нуух тохиолдол гарна гэж?
-ЙМэрхүү бэрхшээл байж болно. Өнөөдөр хайгуулын лиценз аваад нэг том талбайд хайгуул хийхэд юу ч гарч болно шүү дээ. Ийм тохиолдолд бид аль болохоор хамтарч ажиллана. Хэрэв улсын хөрөнгөөр хайгуул хийгээд нөөц нь тогтоогдчихсон газар 6afix юм бол нэг өөр. Зөвхөн өөрийн хөрөнгө хүчийг шавхаж хайгуул хийж, нээсэн бол нэг өөр. Үүнийг хуулиар зохицуулж өгнө. Уран илэрсэн ордыг улс худалдаж авч болно. Хэрэв тухайн компани зөвшөөрвөл хамтарч ажиллах боломжтой. Зарим аж ахуйн нэгж цэвэр уран хайна гээд зөвшөөрөл авч байгаа. Мянганы хөгжлийн зорилтод заасны дагуу Гурванбулаг, Мардайн ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж атомын цахилгаан станц байгуулах зорилготой Цөмийн энергийн газрыг байгуулж ажиллаж байгаа юм. Эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, боловсон хүчний дээд цогцоор нь шийдэх асуудал олон бйй. Бид ураны нөөцөө нэмэгдүүлэх асуудлыг тавьж байгаа. Тухайн аж ахуйг нэгж ураны орд илрүүллээ гэхэд төр булаагаад авчих юм биш шүү дээ. Буруу ойлголт дороо л гараад ирэх юм. Яаж олборлох вэ, ашиглах вэ, байгаль орчноо яаж хамгаалах юм бэ, түүнд ажиллаж байгаа хүмүүсийн эруүл мэндийг яаж хамгаалах вэ гэх мэт асуудал их бий. Олборлосон нүүрс нь ураны агууламж их байвал түүнийг зүгээр нэг нүүрс шиг түлээд байж болмооргүй байгаа юм. Адгийн наад зах нь үнсийг нь барилгын материалд ашиглах юм бол эргээд хүнд хортойгоор нөлөөлнө.
-Уран хайх, олборлох эрхийг нь хуучин аишгт малтмалын хуулиар зохицуулвал Монголын геологиууд хайгаад, олборлоод гаргаад ирнэ. Харин гүн баяжуулах цаашдын нарийн технологийн ажил дээр төрөөс хяналтаа тавих нь зүйтэй гэж үздэг хүмүүс байна?
-Болохгүй. Уран гэдэг чинь өөрөө бусад ашигт малтмалаас онидогтой. Цацраг идэвхт хорт бодис ялгаруулдаг гэж хэлсэн шүү дээ. Онцгой төрийн хяналтад байх ёстой. Бусадулс орны жишиг байна. Хууль, журам, стандарт дагаж мөрдөх зайлшгуй шаардлагатай. Эхний ээлжинд бид цөмийн энергийн талаар баримтлах бодлого боловсруулсан. Цөмийн энергийн тухай хуулийг ирэх долоо хоногоос УИХ-д өргөн барина. Манай улс нефть болон хийн томоохон орд газар байхгүй, нүүрсний нөөц 20 орчим миллиард тонн гэдэг энэ нь олон арван жил хүрэлцээгүй юм шиг боловч манай ордын нутаг дэвсгэрийн хэмжээ их, энерги хэрэглэгчдийн нягт багаас болж нүүрс олборлох, тээвэрлэхэд техникийн болон эдийн засгийн ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Иймээс эрчим хүчний салбарыг зөвхөн нүүрсэн дээр тулгуурлан хөгжүүлэх боломжгүй. Цахилгаан дулааны энерги үйлдвэрлэхэд иүүрсийг IIX хэмжээгээр түлга болгон хэрэглэсэнтэй холбогдон төвлөрсөн хот суурин газрын агаар ихээхэн бохирдож түүнтэй тэмцэх асуудал сүүлийн үед хурцаар тавигдаж байгаа биз дээ. Орчин үед дэлхийн эрчим хүчний хөгжил цөмийн эрчим хүч ашиглахад чиглэж байгаа бөгөөд атомын цахилгаан станц нь эдийн засгийн үр ашиг ихтэй байдгаараа онцлогтой.
-Энэ салбарт хорөнгө оруулагчдыг татан ороллдуулах тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Ямар ямар улс орои хамтарч ажиллах ашигтай санал, санаачилга дэвшүүлж байна вэ. Миний дуулснаар ОХУ-ын «Рос-Атом» корнорацийг чухалчилж байгаа гэсэп. Эднийх бусдаас илуү давуу санаачилга гаргасан уу?
-ОХУ, БНФУ, Япон, БНХАУ, БНСУ, Кянад, Энэтхэг зэрэг улс хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд байгаа. ОХУ-ын «Рос-Атом» төрийн корпораци, БНФУ-ын «Арева» групп, Японы «Марубени» корпораци нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Манай Ерөнхий сайд С.Баяр ОХУ-д айлчлахдаа ураныг хамтран ашиглах бар сууриа илэрхийлЖ, санал бодлоо солилцсон. 3tra асуудал дээр харилцан ашигтай байх зарчмын дагуу хамтран ажиллах олон бололцоо байна гаж тогтсон. Уран олборлох, боловсруулах, баяжуулах чиглэлээр хамтран ажиллах талаар үлдсэн зарчим, хүний нөөц бэлтгэх талаар ярилцаж ойр ба одоогоор жилд 10-15 оюутныг ОХУ-д суралнуулахаар тохиролцОж санамж бичигт гарын үсэг зурсан. Зөвхөн ОХУ-тай хамтран ажиллах биш. Франц, Каиад, Энэтхэг, Япон улстай ч хамтран ажиллана. Эхний ээлжинд ОХУ-ыг сонгож авсан нь дэлхий нийтэд 50 гаруй жил атомын эрчим хүч ашиглах талаар туршлага хуримтлуулсан улс.
-Нөөц тогтоогдсон ордынхоо ураныг олборлоод ирэхээр тэнд ажиллаж байгаа ажилчид, ойр орчны амьтан ургамал, хүн ардын эрүүл мэндийн хамгаалалтын асуудлыг хэрхэн шийдэх юм бол? Үс нь цайгаад эрэгтэй хүн үргүй болдог гэж сонсож байсан?
-Одоогоор уран олборлоод айхтар хордоод эхэлсэн юм алга. Хангуулаа хийж байна. Гурванбулагийн цооногт орсон. Түүнд хяналт тавык ажиллаж байна, Радоноос ялгарах хорт хийн агааржуулалтын асуудлыг өндөрт тавьж байгаа. Xэмжилт хийж байгаа. ДОТООД шарлага гэж нэрлэдэг юм л даа. Гадаад шарлагын хэмжилтүүдийг хийдэг Дозометрүүдээр хүмүүсээ хангадаг. Олборлодог, боловсруулдаг шатандаа ороод ирэхээр төр засгаас өндөр нарийвчлалтай багаж тоног төхөөрөмжүүдээр хүмүүсээ хангах юм. Дашрамд сонирхуулахад анхны атомын цахилгаан станц ашиглалтад орсноос хойш 50 гаруй жил болжээ. Дэлхийд 430 гаруй атомын цахилгаан станц бий. Үүний зөвхөн хагас нь АНУ-д, Япон, Францад байдаг. Франц бол 50 гаруй жилийн туршлагатай, ямар ч осолгүй ажилласан улс.
-1986 онд болсон Чернобылийи осол их аюул дагуулсныг санаж байна?
-Чернобылийн осол техник, тоног төхөөрөмжийн муугаас болж гараагүй. Хүний механик үйл ажиллагаанаас болсон. Хор уршгийг ярих юм бол айхтар том орон зай эзэлнэ. Черпобылийн ослын дараа дэлхий нийтээрээ атомын цахилгаан станц хэрэглэх нь багассан тал бий. 2000 оноос атомын цахилгаан станц ашиглах нь эрс нэмэгдсэн. Эдийн засгийн хувьд үнэхээр ашигтай. Нефтийн нөөц 10 жилийн дотор дууСна гэж дэлхийн эрдэмтэд тооцоо хнйжзэ. Тэгвэл эрчим хүчээ яаж хангах вэ гэдэг асуудал улс орон бүрийн өмнө тулгамдсан асуудал болж байгаа юм. Дан ялангуяа Хөгжиж байгаа улс орон атомын цахилгаан станц ашиглах сонирхол их болсон. Одоогоор яг манай ураны нөөц албан ёсоор тогтоогдчихсон юм алга. Гэхдээ 60-65 мянган тонн гэж хэлдэг. Илрээгүй нөөц их бий шүүдээ.
-Хувийи aж ахуйн нэгж, компани нүүрс, алт ч юмуу олборлож байтал ураны илэрц өндөр гараад ирвэл та бүхэнд мэдэгдэх болви: байна уу? Тэгээд тэр хүмүүсийн ордыг худалдаж авах уу, аль эсвэл хамтарч ажиллаад тодорхой хувь хүртэх юм уу?
-Ашигт малтмалын хуулиар мэдэгдэж байх ёстой. Хайгуул хийж байтал нүүрсэнд нь уран, хүдрийн биет гарвал хэмжилт хийлгээд. түүнийгээ баталгаажуулж тэнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалуулах хэрэгтэй. Манай шинэ хууль бол дотоод, гадаадын аж ахуйн нэгж, компанийн аль алины эрх ашгийг зөв зохицуулсан хууль байгаа. Хэн хэнийхээ эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулна. Улс орны орчим хүчний хангамж дээшилнэ. Өнөөдөр манай улсын эрчим хүчний 95 хувийг дулааны цахилгаан станц хангадаг. Монгол Улсад ямар хэмжээшга эрчим хүч хэрэглэх вэ гэдэг тооцоо хийж, тооцоон дээр үндэслээд ямар эх үүсвэрээр хангах гээд байгаагаа тодорхойлох нь маш чухал.
-Монгол Улс хэзээ атомын цахилгаан станцтай болох юм бол?
-2017 онд. 2021 он гэхэд ураны ордоо бүрэн ашиглах зорилт тавьж байна. Атомын цахилгаан станц байгуулахад 1 их наяд 203 тэрбум төгрөг зарцуулна. Уран ашиглах, цөмийн шинжлэх ухааныг хөгжүүлэхтэй холбогдсон ойрын 12 жилд хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газар боловсруулсан. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 4 их наяд 394 тэрбум 169 сая төгрөг шаардлагатай. Засгийи газрын тооцоолсноор, энэ хөрөнгийн 1.17 хувийг улсын төсвөөс, 98,11 хувийг хувийн хэвшлээс, 0.71 хувийг гадаадын зээл тусламжаас босгох аж.
-Уранаа олборлоод, баяжзулаад зах зээлд бордуулахад олон улсын байгууллагын хяналттай хийдэг гэж дуулсан?
-Тэгэлгүй яахав. Энхтайвны зорилгоор ашиглаж байна уу, зэвсэг хийхэд өгч байна уу гэдгийг хянадаг. Цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй байх тухай гэрээ гэж байдаг. Тэр гэрээнд нэгдэж ороогүй улс орнуудтай наймаа хийх асуудлыг хорьдог. Манайхаас авсан түүхий эдээр юу хийх гэж байгаа юм бэ, бөмбөг хийвэл буян биш нүгэл л болно шүү дээ. Атомын цахилгаан станц байгуулах гадаадын улс орнуудын туршлагаас бишгүй судалсан. Жишээ нь БНСУ1972 онд Атомын цахилгаан станцыг байгуулахдаа Америкнйн техиологи авсан. Maнайд их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Тэгэхээр мянган мг ваттын энергэтэй Атомын цахилгаан станц байгуулья гэвэл өнөөдрийн байдлаар тэрбум орчим доллар хэрэгтэй байна шүү дээ. Солонгосууд Дэлхийн баик, Засгийн газар, том том корпорациуд ЛУГДЭЖ хөрөнгө босгосон гэдэг юм билээ. Өнөөдөр Азидаа БНСУ атомын цахилгаан станцаар тэргүүлж байна.
-Ураны агуулга нх өндөр гарсан гэж ярихыг сонссон. Энэ хэр ортой вэ?
-Одоогийн нээчихээд байгаа ордууд агууламж өндөртэй байгаа нь үнэн.