Таван толгойн ордоос иргэн бүрт 1072 хувьцаа олгох хуулийн төсөл санаачилжээ
2011.05.03

Таван толгойн ордоос иргэн бүрт 1072 хувьцаа олгох хуулийн төсөл санаачилжээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын .хорооны дарга Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Б.Батбаяр нар өчигдөр мэдээлэл хийв. Тэд Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл санаачилсан юм байна. Энэхүү төслөөр бол Таван толгойн ордын ашгаас аж ахуй нэгж, компаниудад олгох 10 хувийн хувьцааг иргэдэд өгөх юм байна.

Ингэхээр нэг иргэнд 536 биш нийт 1072 хувьцаа ноогдох юм. Энэ нь Газрын баялгийг иргэн бүрт тэгш хуваарилна гэсэн Үндсэн хуулийн заалтыг мөрдөж байгаа хэрэг гэнэ. Тэгээд ч Таван толгойн хувьцааны сургаар аж ахуй нэгж, компаниудын тоо эрс нэмэгдэж, гэнэт 53 мянган компани бий болоод байгаа.

Тэдний тал хувь нь татвар төлдөггүй Татвар төлдөг хэсэгт багтаж байгаа компаниудынх арван хувь нь дөнгөж арван сая төгрөгийн ашигтай ажилладаг гэжээ.

Ингээд аж ахуй нэгж. компаниудад Таван толгойн хувьцаа тараах ажилд бүртгэлийн асуудлаас эхлээд олон бэрхшээл тулгараад байгааг Засгийн газар тайлбарласан юм байна.

Одоогийн байдлаар мэдэгдээд байгаа 53 мянган аж ахуйн нэгж, компанийн эзэн 2700 хүн бий. Тэд Таван тоЛгойн 10 хувийн хувьцаа авна. Үүнтэй адил арван хувийг бүхэл бүтэн Монголын ард түмэн хувааж авах нь шударга биш гэж үзэж байгаа аж. Тийм учраас аж ахуйн нэгжид олгох хувьцаагаа ард түмэндээ нэмээд өгчихье гэдэг саналыг гаргажээ. Энэ нь тэдний санаачилсан хуулийн төслийн гол санаа юм байна. Хууль санаачлагчид төслөө Засгийн газар хүргүүлжээ. Засгийн газрын саналын дараа төслөө УИХ-д өргөн барих юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.