Таван толгойн ордыг хоёр хувааж ашиглах болсныг тайлбарлахыг хүсчээ
2011.01.12

Таван толгойн ордыг хоёр хувааж ашиглах болсныг тайлбарлахыг хүсчээ

Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр дөрвөн гишүүн асуулга тавьжээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Балдан-Очир, Ц.Тэрбишдагва нар Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын зарим заалтын хэрэгжилтийн талаар асуулга тавьж УИХ-ын чуулган дээр мэдээлэл өгөхийг хүсчээ.


Асуулгад "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолыг УИХ өнгөрсөн оны долдугаар сарын 7-ны өдөр баталсан. Энэ тогтоолын 1.1 дэх заалтаар Таван толгойн ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, "Эрдэнэс-Таван толгой" охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар гүйцэтгүүлэх, 1 5 дугаар заалтаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн консорциумыг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах гэсэн шийдвэрийг гаргасан.Гэтэл сүүлийн үед Таван толгойн ордыг хоёр хувааж ашиглах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани биш зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдын нэгдсэн компанийг уралдаант шалгаруулалтаар шалгаруулах гэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. УИХ-аас өмнөх шийдвэрийг гаргахдаа энэ ордыг хувааж ашигласнаар Таван толгойг ашиглах төрийн өмчит компанийн үнэ цэнэ болон түүнчлэн Оюу толгойн жишгээр хөрөнгийн зах зээлээс босгох санхүүжилтийн хэмжээг бууруулахгүй байхад анхаарсан. Иймд Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл ирүүлнэ үү" гэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.